AND ₮ - ₮ (0%)
INQ ₮ - ₮ (0%)
MOST ₮ - ₮ (0%)
Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
АРД-тай хамтран ажиллахаар болов.
  2021.04.28

“Монголын үнэт цаасны бирж” ХК 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн охин компани болох “Ард Экс” ХХК-тай хамтран ажиллахаар боллоо. “Ард Экс” ХХК нь Биржид стратегийн хөрөнгө оруулалт хийх замаар бидэнтэй хамтран ажиллах болсон бөгөөд цаашид Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг олон улсын жишигт нийцүүлэх бидний зорилтод чухал алхам болж байна.

“Ард Экс” ХХК нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай виртуал хөрөнгийн арилжааны платформыг ажиллуулдаг бөгөөд DAX буюу Digital Assets Exchange нэрээр зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Ард Экс нь олон улсын шилдэг блокчэйн платформуудын жишгээр арилжааг цахимаар явуулдаг ба крипто болон үнэт цаасны токеныг чөлөөтэй арилжаалах боломжийг олгодог. Ард Экс нь үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш давхардсан тоогоор нийт 860 мянга орчим харилцагч 1 их наяд гаруй төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийсэн байна.