AND ₮ - ₮ (0%)
INQ 545₮ - 549₮ (1%)
MOST 42.01₮ - 48₮ (4%)
Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
  2022.03.09

2022-03-09, Улаанбаатар хот, “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, дэлхий даяар 3 сарын 7-14-ний өдрүүдэд “SSE" (НҮБ-ын Тогтвортой Хөрөнгийн Биржийн санаачилга)”- ын гишүүн дэлхийн 120 гаруй хөрөнгийн биржүүд нэгдэн хэрэгжүүлдэг Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих “Ring the Bell” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд хөрөнгийн зах зээлийн манлайлагч эмэгтэйчүүд болох “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж”-н Гүйцэтгэх захирал Ж.Золзаяа, Ард Санхүүгийн Нэгдлийн Төр Засаг, Олон Нийтийн Харилцаа эрхэлсэн захирал Ж.Алтангүний, Эрсдэл Хариуцсан захирал Б.Оюутцэцэн, “Монголын Үнэт Цаасны Клирингийн Төв”-ийн Гүйцэтгэх захирал О.Эрдэнэгэрэл, “ГрэйпСити Монгол” ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, “Ард Секюритиз ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал Г.Долгорсүрэн, “Нэрэн Клиринг ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Гандулам, “Ард Менежмент ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Хандаа нар оролцож “Жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн салбарын төлөө” дуу хоолойгоо өргөж, санал солилцов.

Мөн арга хэмжээний үеэр “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК - ийн зүгээс 3 сарын 8-ны өдөр НҮБ-ын Тогтвортой хөрөнгийн биржийн санаачилгын хүрээнд хийгдсэн “How stock exchanges advance gender equality” буюу “Хөрөнгийн биржүүд хэрхэн жендэрийн эрх тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулж манлайлдаг вэ?” тайланг танилцуулсан юм.

Тайланд дурдсанаар дэлхий даяар 92 тэрбум триллион долларын зах зээлийн үнэлгээтэй нийт 50 гаруй мянган компаниудыг биржүүд бүртгэсэн бөгөөд улс орнуудын эдийн засагт голлох нөлөөтэй ба шууд болон шууд бус замаар бүртгэлтэй компаниудын үйл ажиллагаанд нөлөө үзүүлж, жендэрийн эрх тэгш байдлын төлөө ажиллаж, илүү үр ашигтай, уялдаа холбоотой үр ашигтай нэгдмэл нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулдаг байна. Мөн тус тайланд олон улсын биржүүдийн тэргүүн туршлага болон биржүүдийн жендэрийн эрх тэгш байдлын төлөө хийх боломжит ажлуудыг танилцуулжээ. Үүнээс дурдвал:

Хөрөнгийн биржүүд хэрхэн жендэрийн эрх тэгш байдлыг дэмжин ажиллах  вэ?

  1. Үйл ажиллагаагаараа үлгэр жишээ үзүүлэх
  2. Зохицуулалт, зааварчилгаагаар бүртгэлтэй компаниудын үйл ажиллагаанд нөлөөлөх
  3. Жендэрийн мэдрэмжтэй бүтээгдэхүүнийг бүртгэж, олон нийтэд таниулах
  4. Компанийн гүйцэтгэх удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг дэмжих
  5. Жендэрийн тэгш байдлыг дотооддоо дэмжих: Цалингийн зөрүүг арилгах; Дарамтаас урьдчилан сэргийлэх
  6. Жендэрийн тэгш байдлын талаарх ахиц дэвшлийг үнэлж, ил тод болгох

Жендэрийн тэгш оролцоог хангах нь хүний эрх, эрх чөлөөний шударга зарчмыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ бизнесүүд, байгууллагууд бүх хүчин чадлаа дайчлан ажиллах, ажлын үр дүнг үнэмлэхүй хэмжээнд нэмэгдүүлдэг. Иймд Монголын хөрөнгийн зах зээлийн жендэрийн мэдрэмжтэй тэгш оролцоог хангаж ажиллахыг хөрөнгийн зах зээлийн оролцогч бусад байгууллагууд, бүртгэлтэй хувьцаат компаниуд болон гишүүн компаниуддаа хандан Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн зүгээс уриаллаа.

 

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХХК
Холбоо барих утас : (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn