AND ₮ - ₮ (0%)
INQ 545₮ - 549₮ (1%)
MOST 42.01₮ - 46.5₮ (-10%)
Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар /давтан зар/
  2022.06.09

УЛААНБААТАР ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ТАНАА

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 5 сарын 20-ны өдрийн 12/22 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэзмшигчдийн ээлжит бус хурал хуралдах тухай зарлаж байна.
Хурал хуралдуулах өдөр, цаг: 2022 оны 6 сарын 29-ний өдрийн 14 цагт
Хурлын хэлбэр: Цахимаар
Компанийн оноосон нэр: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК
Хурлын хэлэлцэх асуудал:
1. 2021 оны шинэчилсэн санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
2. Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;
3. Хувьцаа эзэмшигчдээс ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналуудыг үндэслэн шаардлагатай тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, шинээр сонгох, баталгаажуулах;

Бүртгэлийн өдөр: 2022 оны 6 сарын 9-ний өдөр
Хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
1. 2021 оны шинэчилсэн санхүүгийн тайлан;
2. Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
5. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдэд нэр дэвшигчдийн танилцуулга;
6. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.
Материал бэлэн болох эцсийн хугацааг 2022 оны 6 сарын 15-ны өдрөөр тогтоов.
Хэлэлцэх асуудалтай холбоотой материалуудыг тухай бүр Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлтэй имэйл хаяг руу хүргүүлэх бөгөөд нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 13 давхар 1309 тоот
Утас: 70000501, 94077888

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС