AND ₮ - ₮ (0%)
INQ 534₮ - 535₮ (-0%)
MOST 45₮ - 47.69₮ (0%)
Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Монголын анхны Мост Мониг бүтээгч МОСТ Финтек ХХК нь хувьцаагаа олон нийтэд санал болгон нээлттэй хувьцаат компани болно
  2023.11.29

Үндэсний цахим дэд бүтцийг түүчээлэгч МОСТ Финтек нь IPO-ийн хүрээнд нийт хувьцааныхаа 27 хувьтай тэнцэх буюу 131,211,820 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 44 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 5.8 тэрбум төгрөгийг ipo.most.mn вэбсайт болон Мост Мони аппаар дамжуулан татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

МОСТ Финтек хувьцааг олон нийтэд арилжаалах анхдагч зах зээлийн арилжаа 2023 оны 12 сарын 01-07-ны өдрүүдэд Монголын анхны хувийн бирж Улаанбаатар Үнэт Цаасны Бирж дээр явагдана.

МОСТ Финтек ХХК нь 2008 онд байгуулагдсан Монгол Улсын ууган Финтек компани бөгөөд 2010 онд анхны цахим хэтэвч болох MOST MONEY үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, олонд танигдсан билээ. Үндсэн үйл ажиллагаа нь төлбөр тооцоо, гүйлгээ боловсруулалтын платформ, дэд бүтцийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд банкны салбарын 60%, бичил санхүүгийн 32 байгууллага, 20 гаруй хэтэвч, 1.7 сая хэрэглэгчийг өөртөө холбосон улсын хэмжээнд тархалттай үндэсний технологийн бүтээн байгуулагч компани юм. Хэтийн зорилго болох Монгол улсын төдийгүй олон улсын түвшинд цахим хөгжлийн түүчээлэгч байх, дотоодын оюун ухааны бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсад гаргах зорилтынхоо төлөө уйгагүй явж буйгаа баталгаажуулан ийнхүү нээлттэй компани болох дараагийн алхмаа хэрэгжүүлэх гэж байна.

МОСТ Финтек ХХК-ийн хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн болон туслах андеррайтераар “Ти Ди Би Секьюритис” ҮЦХ ХХК, “Ард Секюритиз” ҮЦХ ХХК, хөрөнгийн үнэлгээний байгууллагаар “Бэйкер Тилли Далайван Аудит” ХХК, аудитын компаниар “Хүлэгт Хүннү Аудит” ХХК болон хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн Сноу Хилл Консалтанси ХХН” ХХК зэрэг дотоодын нэр хүндтэй, шилдэг байгууллагууд хамтран ажиллах юм.

Эрхэм хөрөнгө оруулагч та бүхэн хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ipo.most.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХХК
Холбоо барих утас:  (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn