AND ₮ - ₮ (0%)
INQ ₮ - ₮ (0%)
MOST ₮ - ₮ (0%)
Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Улаанбаатар Үнэт Цаасны Биржид Хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан /ETF/ бүртгүүлэх, арилжаалах боломжтой боллоо.
  2022.11.10

2022 оны 11 сарын 10, Улаанбаатар хот, “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК нь “Бүртгэлийн журам”-даа нэмэлт өөрчлөлт орууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 275 тоот тогтоолоор баталсан “Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”, 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 360 дугаар тогтоолоор баталсан “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам”-уудад өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 10 сарын 25-ны өдрийн 23/22 тоот тогтоолоор холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгасан Бүртгэлийн журмыг баталсан бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооны Даргын 2022 оны 11 сарын 7-ны өдрийн 487 тоот тогтоолоор тус нэмэлт, өөрчлөлтийг батламжлав.

Шинэчилсэн журмаар хөрөнгө оруулалтын сангийн нэг төрөл болох хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын санг бүртгэхтэй холбоотой зохицуулалтыг шинээр нэмж, тухайн сангийн активт тавигдах шаардлага, сангийн нэгж эрхийн хөрвөх чадварын үзүүлэлтийг хэмжих аргуудыг тодорхойлсон. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хувьд баталгаат болон барьцаат үнэт цаасны төрлөөс хамааруулан тавигдах нэмэлт шалгуур, баримт бичгүүдийн жагсаалтыг оруулсан. Дээрх нэмэлт, өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагчдад үнэт цаас гаргах үе шатыг тодорхой болгох, хөрөнгө оруулалт татах шинэ боломжуудыг нээж өгснөөрөө онцлог байлаа.

Бирж нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус ондоо “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Хорооноос авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 онд анхны бүртгэлтэй компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосноор Бирж дээр хувьцааны арилжаа явагдаж эхэлсэн бөгөөд 2018-2021 онуудад компанийн бондын арилжаа амжилттай явагдсан. 2022 оны байдлаар Бирж нийт 22 гишүүн үнэт цаасны компани, 7 тооцооны гишүүн, 3 зах зээл үүсгэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Хөгжилд Хамтдаа

 Дэлгэрэнгүй мэдээллийг: 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, II хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 13 давхар

Холбоо барих утас : (+976) 7000-0501

И-мэйл хаяг : info@ubx.mn