AND ₮ - ₮ (0%)
INQ ₮ - ₮ (0%)
MOST 41.02₮ - 42.54₮ (-16%)
Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
  2024.03.18

УЛААНБААТАР ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ ХК-ИЙН

 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ТАНАА

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3 сарын 13-ны өдрийн 03/24 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна. 

Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2024 оны 4 сарын 26-ны өдрийн 11 цагт Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал тауэр, 17 давхар, Криптос ресторанд хуралдана.  

Компанийн оноосон нэр: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Хурлын хэлэлцэх асуудал: 

  1. 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг танилцуулах тухай; 
  2. 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
  3. ТУЗ-ийн “Ногдол ашиг хуваарилах эсэх тухай” тогтоолыг танилцуулах;
  4. Сонирхлын зөрчилтэй их хэмжээний хэлцэл байгуулах зөвшөөрөл олгох тухай;

Бүртгэлийн өдөр: 2024 оны 4 сарын 10-ны өдөр

Хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт: 

  1. 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлан;
  2. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
  3. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл;
  4. Төлөөлөн удирдах зөвлөлийн "Ногдол ашиг олгох эсэх тухай" тогтоол.

Хувьцаа эзэмшигч та Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 13 давхар хаягт ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд хүрэлцэн ирэх эсвэл компанийн www.ubx.mn цахим хуудсаар хурлын материалтай танилцах боломжтой. 

Саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаа: 

Хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг 2024.04.26-ны 10:00 цаг хүртэл хүлээн авна. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 13 давхар 

Утас: 70000502, 89766562

Имэйл хаяг: info@ubx.mn 

 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС