AND ₮ - ₮ (0%)
INQ ₮ - ₮ (0%)
MOST 41.02₮ - 42.54₮ (-16%)
Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Инвескор Глобал Кью ХБАХОС ХХК Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлын зар
  2024.03.25

“Инвескор Глобал Кью Хамтын биржээр арилжаалагддаг ХОС” ХХК -ийн 2024 оны 3 сарын 20-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурал зарлаж, 2024 оны 4 сарын 30-ны өдөр 11:00 цагт "Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж 42, Ай Си Тауэр барилга, 5 давхар, хурлын заал"-д зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Хуралд оролцох эрхтэй нэгж эрх эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2024 оны 4 сарын 5-ны өдрөөр тогтоосон байна.

Компанийн нэр/Company name: Инвескор Глобал Кью Хамтын биржээр арилжаалагддаг ХОС ХХК
Хурал хуралдах шийдвэр гаргасан огноо/ Decision date: 2024 оны 3 сарын 20
Хурлын төрөл/ Meeting type:  Ээлжит
Хурал хуралдах газар, өдөр, цаг/ Meeting place, date, time: 2024 оны 4 сарын 30-ны өдрийн 11:00 цагт 

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж 42, Ай Си Тауэр (IC TOWER) барилга, 5 давхар, хурлын заал

Бүртгэлийн өдөр/ Record date: 2024 оны 4 сарын 5
Хурлын Хэлэлцэх асуудал /Meeting agenda:
  1. Сангийн 2023 оны үйл ажиллагаатай холбоотой холбогдох тайлангуудад ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг танилцуулж, батлуулах;
  2. Сангийн 2023 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  3. Сангийн 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ын гаргасан шийдвэрийг танилцуулах;
  4. Сангийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах;
  5. Сангийн ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг батлах.
Олон нийтэд зарлах огноо/ Announcement date 2024 оны 3 сарын 25, 2024 оны 4 сарын 8 
Нэгж эрх эзэмшигчийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт/ Official List of Documents Accessible to Shareholders: 
  1. Сангийн нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлын материал;
  2. Сангийн нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлын зар;
  3. Сангийн нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар санал авах хуудасны загвар;
  4. Тооллогын комиссын тогтоолын төслүүд;
  5. Сангийн нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах шийдвэрийн төслүүд.
Баримт бичигтэй танилцах хэлбэр/Meeting Documents Accessibility Options:
  1. Инвескор Ассет Менежмент ҮЦК ХХК-ийн байранд ажлын өдрүүдэд (09:30-18:30)
  2. Өөрийн харилцаж буй мэргэжлийн оролцогч Үнэт цаасны компаниар дамжуулан авах 
  3. Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн цахим хуудас ubx.mn
Холбоо барих/Contact information: 7505-1575

 

Сангийн 2023 оны үйл ажиллагааны тайлантай танилцах бол энд дарна уу. 

Сангийн 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайлантай танилцах бол энд дарна уу.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

“Инвескор Глобал Кью ХБАХОС ХХК”

Холбоо барих утас: 7505-1575

Веб сайт: ic-invest.mn

Имэйл хаяг: INQ@ic-invest.mn