AND ₮ - ₮ (0%)
INQ 545₮ - 549₮ (1%)
MOST 42.01₮ - 48₮ (4%)
Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
АНД ЭНЕРГИ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
  2020.04.07

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах тухай Санхүүгийн Зохицуулах Хорооноос гаргасан зөвлөмжид “COVID-19 халдвар дэгдсэнтэй холбогдуулан хувьцаат компанийн ТУЗ-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдийг нэг дор олноор цугларуулахгүйгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахим хэрэгсэл, онлайн орчинд зайны технологийг ашиглан хуралдуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн эрх, оролцоог хангуулах зэргээр ээлжит хурлыг өөрийн онцлогт тохирсон боломжтой хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй…” хэмээн тусгасан болно.

Дээрх зөвлөмжийн дагуу Анд-Энерги ХК нь өөрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд зориулж фэйсбүүкийн хаалттай групп үүсгэн, ээлжит хурлыг “Онлайн” орчинд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Иймээс тус компанийн хувьцаа эзэмшигчид та бүхэн дараах алхмуудыг хийж, хуралдаа идэвхтэй оролцоно уу.

  1. Анд-Энерги ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд зориулсан фэйсбүүк-н хаалттай группт өөрийн нэр, регистрийн дугаарыг бүртгүүлж нэвтэрч орох. Фэйсбүүк групп хаяг: “Анд-Энерги ХК-ийн хувьцаа эзэмшигчид”
  2. Тус фэйсбүүк групп доторх хурлын хэлэлцэх асуудлуудтай холбоотой тавигдсан тайлан мэдээ, мэдээллүүдтэй урьдчилан танилцах, санал өгөх,
  3. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт онлайнаар явагдах хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.

 ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт
  2. Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус аудитын дүгнэлт
  3. Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлт
  4. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэр, тогтоолыг танилцуулах
  5. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох
  6. Хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн өргөдөл, саналыг танилцуулан, хэлэлцэх

 

БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

Хувьцаа эзэмшигчид 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үйлчилгээ үзүүлж байгаа брокер, дилерийн компанийн ажлын байранд очиж болон “Анд-Энерги” ХК-ийн өөрийн байранд хүрэлцэн очиж хурлын материалтай танилцах боломжтой. Мөн өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компаниас цахим хэлбэрээр авах боломжтой.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ ХУРЛЫН БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт;
  2. Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус Аудитын дүгнэлт;
  3. Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийсэн ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлт;
  4. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэр, тогтоол;
  5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;

Холбоо барих ажилтан: Хурал зохион байгуулах комиссын дарга Ц.Гүррагчаа, гишүүд Т.Барс, Д.Мөнхбаяр, Г.Түвшин, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Л.Дэлгэрмаа, Б.Тогос-Эрдэнэ, П.Бямбасүрэн

Утас: 88351238, 88058808

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС - АНД-ЭНЕРГИ ХК

2020 оны 04 сарын 06-ны өдөр, Орхон аймаг