AND ₮ - ₮ (0%)
INQ ₮ - ₮ (0%)
MOST ₮ - ₮ (0%)
Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Ажлын байр
UBX-д ажиллах

Бид үргэлж ажилтнуудаа сургаж хөгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг бөгөөд бидэнтэй нэгдсэнээр хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулан ажиллахаас гадна өөрийн мэдлэг туршлагаа ч мөн нэмэгдүүлэх боломжтой.

“Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК шинээр бий болсон нээлттэй сул орон тоо гарсан ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авах тохиолдолд ажилтан авах зарыг компанийн цахим хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээллэдэг.

Шинээр ажилд орохоор хүсэлт гаргасан ажил горилогч нь компанийн цахим хуудаст байршуулсан маягтын /анкет/ дагуу холбогдох мэдээллээ үнэн зөв бөглөж бусад шаардлагатай материалын хамт биржийн дотоод асуудал хариуцсан мэргэжилтэнд хэвлэмэл байдлаар ирүүлнэ. Бирж материалыг хянаад шаардлага хангасан ажил горилогчийг ярилцлагад урьж зохих мэдлэгийн шалтгалтыг тест хэлбэрээр авна.

Ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагад нийцэж байна гэж үзсэн тохиолдолд Гүйцэтгэх захирал тухайн ажил горилогчтой хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээг бичгээр байгуулж туршилтын болон үндсэн ажилд томилсон тухай тушаал гаргана. Их дээд сургууль төгсөж анхлан ажиллах гэж байгаа ажилтны мэдлэг, ур чадварыг тодорхойлох, дадлага олгох зорилгоор хуульд заасан хугацаанд туршилтаар ажиллуулна. Ажлын туршлага, ур чадвар эзэмшсэн ажилтныг туршилтын хугацаагүйгээр тодорхой албан тушаалд үндсэн ажилтнаар шууд томилж болно.

Нээлттэй ажлын байр

Арилжаа, гишүүнчлэлийн мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилго:

Үнэт цаасны арилжааг зохион байгуулах, арилжааны тайлан мэдээ гаргах, удирдлага, мэргэжлийн байгууллагууд болон олон нийтэд үнэт цаасны арилжааны мэдээлэл хүргэх

Тавигдах шаардлага:

Хөрөнгийн зах зээлд нэгээс дээш жил ажилласан туршлагатай, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллах хүсэл эрмэлзэлтэй.

1. Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан туршлагатай
2. Хөрөнгийн зах зээлд мэргэшин ажиллах сонирхолтой
3. Хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байсан бол давуу тал болно
1. Хөрөнгийн зах зээлд мэргэшин ажиллах сонирхолтой
2. Програмчлалын хэлний мэдлэгтэй
3. C, C++, C#, visual basic, python хэлний туршлагатай бол давуу тал болно

 

 

 

Мэдээлэл технологийн мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилго:

Биржийн мэдээллийн сан, цахим хуудас, сервер, бусад техник, тоног төхөөрөмжийн аюулгүй, тасралтгүй, найдвартай байдлыг хангах, хөгжүүлэх;

Программ, систем, сүлжээ, техник тоног төхөөрөмжийг олон улсын стандартад нийцүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийх, санал боловсруулах; хөгжүүлэлт хийх;

Тавигдах шаардлага:

Системийн мэдлэг, код бичих сүлжээний дизайн ба гүйцэтгэл, техникийн асуудлыг шийдвэрлэх, техник хангамжийн тохиргоо хийх чадвартай байх.

Ерөнхий шаардлага

• Англи хэлний зохих мэдлэгтэй
• Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
• Санхүүгийн зах зээлд ажиллах өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой
• Тууштай, хичээнгүй хариуцлагатай
• Бие даан болон багаар ажиллах чадвартай

Дээрх ажлын байруудад тавигдах мэргэжлийн шаардлагыг манай Facebook хуудаснаас үзэж болон бөгөөд тухайн хуудсаар дамжуулан анкетаа ирүүлэх эсвэл info@ubx.mn хаягаар бидэнд CV-гээ ирүүлнэ үү.
Эхний шатанд тэнцсэн тохиолдолд бид тантай холбогдох болно.

Та манайд ажиллахаар сонирхож байгаа бол ЭНД дарж ажилд орох анкет татан авч бөглөөд info@ubx.mn хаягаар бидэнд ирүүлнэ үү.

*Бид зөвхөн ярилцлагад тэнцсэн тохиолдолд тан руу холбогдож ярилцлагын цаг товлох болно.

Оюутан, их сургууль төгсөгчид

Бид оюутан болон шинээр их сургууль төгсөгчид хөрөнгийн зах зээлд ажиллах, ажлын туршлага хуримтлуулахыг дэмжиж ажилладаг бөгөөд тухайн оюутан эсхүл их сургууль төгсөгч ажлын туршлагагүй ч энэ зах зээлд ажиллах сонирхол, цаашдын зорилгыг харгалзан ажил, дадлага хийхээр шалгаруулан авдаг. Оюутан, их сургууль төгсөгчдөд зориулсан хөтөлбөрийн талаар бидэнтэй холбогдон лавлаарай.