News
Анд-Энерги ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
  2021.03.19

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

Анд Энерги ХК нь коронавирусийн /COVID-19/ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21/07 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим хэлбэрээр хуралдах болсныг зарлаж байна.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид “Хурал” гэх) 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, 3-6 тоотод байрлах “Анд-Энерги” ХК-ийн өөрийн байранд цахим хэлбэрээр хуралдана.

ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Компанийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг танилцжжлах тухай;
  2. Компанийн 2020 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус Аудитын дүгнэлтийг танилцуулах тухай;
  3. 2020 оны үр дүнгээс ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах тухай;

БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр

Хувьцаа эзэмшигч та 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс Andenergy.mn болон Facebook-ийн And Energy цахим хуудсаар орж хурлын материалыг электрон хэлбэрээр татан авч танилцах боломжтой.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ ХУРЛЫН БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Компанийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт;
  2. Компанийн 2021 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус Аудитын дүгнэлт;
  3. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан тогтоол;

САНАЛЫН ХУУДАС ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА:

(хуралд хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд)

2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цагаас өмнө Facebook-ийн And Energy цахим хуудсаар холбогдон саналын хуудсаа бөглөж өгнө үү.

Компанийн хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, 3-6 тоот

Холбоо барих ажилтан: Хурал зохион байгуулах комиссын дарга Д.Алтангэрэл, гишүүд Т.Барс, Ш.Сансарсайхан, М.Ганбат, Ц.Гүррагчаа, Б.Тогос-Эрдэнэ, П.Бямбасүрэн, М.Дэлгэрмаа, Ц.Оюунтунгалаг

Утас: 99351516, 99363623

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС