News
“Серкл Солюшн” ХХК-тай “Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ” байгууллаа
  2021.07.09

Бид 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр биржийн бус зах зээлд арилжигдах “СЕРКЛ БОНД”-ын тооцоог гүйцэтгэх, төлбөрийн үүргийг тодорхойлохоор “Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ”-г “Серкл Солюш” ХХК-тай байгууллаа. Ингэснээр тус бонд нь зохицуулалттай зах зээл дээр хаалттай хүрээнд биржийн бус зах зээлд арилжаалагдаж, төлбөр тооцоогоо мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ бүхий 2020 оны хоёр дахь бонд болж байгаа юм.

 

"СЕРКЛ БОНД” нь жилийн 18 хувийн хүүтэй 500 сая төгрөгийн үнийн дүн бүхий биржийн бус зах зээлд арилжигдах бонд бөгөөд хагас жил тутамд хүүгийн төлөлт хийгдэх нөхцөлтэй.

Бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол "Бумбат алтай ҮЦК"-ийн 7011-2166 утсаар холбогдоно уу.