News
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
  2021.02.22

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 02-р сарын 19-ний өдрийн 1100 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав.

Хурлын шийдвэр:

  1. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Дэлгэрмааг өөрийн хүсэлтээр чөлөөлж, Б.Тогос-Эрдэнийг Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилов.
  2. Компанийн 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж “Хангалттай” гэж дүгнэв. Санхүүгийн тайланг аудитын тайлан болон дүгнэлт гарсны дараа хэлэлцэж дүгнэхээр шийдвэрлэв.
  3. “Анд-Энерги” ХК-ийн 2021 оны бизнес төлөвлөгөөг батлав.
  4. “Анд-Энерги” ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэв. Ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн тогтоолын үндэслэлийг 2021 оны 04 дүгээр сард болох Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулахаар тогтов.
  5. Анд-Энерги” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Цэнд-Аюуш овогтой Гүррагчааг улираан томилж, Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаатай “Хөдөлмөрийн гэрээ”-г холбогдох журмын дагуу байгуулж ажиллахаар шийдвэрлэв.

АНД-ЭНЕРГИ ХК

2021 оны 02 сарын 22-ны өдөр

Орхон аймаг