АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын мэдээлэл
“Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоотод байрлах үйлдвэрийн байранд 0900 цагт танхимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
- Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайланг “Хангалттай” хэмээн дүгнэв.
- Компанийн 2022 оны санхүүгийн тайланг 51 хувиар “Хангалттай” хэмээн дүгнэв.
- “Анд Энерги” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 4 сарын 22-ны өдрийн Бямба гарагийн 14:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоотод байрлах үйлдвэрийн байранд цахим хэлбэрээр хуралдахаар шийдвэрлэв.
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаатай холбогдуулан MI SURVEY программыг цахим бүртгэл, санал хураалт явуулахад ашиглахыг зөвшөөрөв.
ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
-
-
- Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
- Компанийн 2022 оны санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
- Компанийн 2022 оны ногдол ашгийн тухай гаргасан ТУЗ-ийн тогтоолыг танилцуулахаар шийдвэрлэв.
-
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2023 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн 17:00 цаг байхаар тогтоов.
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын даргаар Т.Барс, тооллогын комиссын даргаар Х.Батсуурь, гишүүдээр М.Эрдэнэцэцэг, Г.Дэлгэрмаа нарыг томилов.
- Ээлжит хурлыг зохион байгуулах комиссын даргаар Ц.Гүррагчаа, гишүүдээр Б.Тогос-Эрдэнэ, Д.Ундармаа, А.Алтансүх, Э.Ариунсайхан, М.Дэлгэрмаа нарыг тус тус томилов.
- “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны ажлын төлөвлөгөөг хавсралтаар батлав.
АНД-ЭНЕРГИ ХК
2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр,
Орхон аймаг
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дахин товлогдсон зар
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын мэдээлэл
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын зар