АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
“Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
- “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны зардлын төсвийг 75,659,980 (Далан таван сая зургаан зуун тавин есөн мянга есөн зуун ная)-н төгрөгөөр, зардлын төсвийн задаргааг хавсралтаар тус тус батлав.
- “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн №23/02 тоот тогтоолоор нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 80 мөнгө буюу нийт 62,456,606.4 төгрөг (Жаран хоёр сая дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуун зургаан төгрөг дөчин мөнгө)-ийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
- ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны үйл ажиллагааны журмыг Хавсралт 1-ээр, Аудитын хорооны хорооны үйл ажиллагааны журмыг Хавсралт 2-оор, Цалин урамшууллын хорооны үйл ажиллагааны журмыг Хавсралт 3-аар тус тус шинэчлэн баталж, 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөн ажиллахаар болов.
АНД-ЭНЕРГИ ХК
2023 оны 02 дүгээр сарын 15-ны өдөр,
Орхон аймаг
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дахин товлогдсон зар
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын мэдээлэл
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын зар