АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
Анд Энерги ХК нь коронавирусийн /COVID-19/ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21/07 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим хэлбэрээр хуралдах болсныг зарлаж байна.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид “Хурал” гэх) 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, 3-6 тоотод байрлах “Анд-Энерги” ХК-ийн өөрийн байранд цахим хэлбэрээр хуралдана.
ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Компанийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг танилцжжлах тухай;
- Компанийн 2020 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус Аудитын дүгнэлтийг танилцуулах тухай;
- 2020 оны үр дүнгээс ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах тухай;
БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр
Хувьцаа эзэмшигч та 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс Andenergy.mn болон Facebook-ийн And Energy цахим хуудсаар орж хурлын материалыг электрон хэлбэрээр татан авч танилцах боломжтой.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ ХУРЛЫН БАРИМТ БИЧГҮҮД:
- Компанийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт;
- Компанийн 2021 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус Аудитын дүгнэлт;
- Ногдол ашиг хуваарилах эсэх тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан тогтоол;
САНАЛЫН ХУУДАС ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА:
(хуралд хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд)
2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цагаас өмнө Facebook-ийн And Energy цахим хуудсаар холбогдон саналын хуудсаа бөглөж өгнө үү.
Компанийн хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, 3-6 тоот
Холбоо барих ажилтан: Хурал зохион байгуулах комиссын дарга Д.Алтангэрэл, гишүүд Т.Барс, Ш.Сансарсайхан, М.Ганбат, Ц.Гүррагчаа, Б.Тогос-Эрдэнэ, П.Бямбасүрэн, М.Дэлгэрмаа, Ц.Оюунтунгалаг
Утас: 99351516, 99363623
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дахин товлогдсон зар
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
"Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК дээр гарсан хувьцаат компаниуд санхүүгийн өндөр ёс зүйтэй ажиллана
“Апекс Капитал ҮЦК” ХХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн тооцооны шууд гишүүнээр элслээ.
"БиДиСек ҮЦК" ХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн арилжаа болон тооцооны шууд гишүүнээр элслээ.