2023 оны 2 сарын 10, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Биржид ирүүллээ.
“Анд-Энерги” ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журмын 8 дугаар бүлэг, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 3.24-д заасны дагуу компанийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг олон нийтэд хүргэж байна.
Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэн гаргасан. Тайлант хугацаанд "Анд-Энерги" ХК нь 2.0 тэрбумын борлуулалтын орлого, 26.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2022 онд инфляцаас үүдэн борлуулсан бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэн ч ерөнхий, удирдлагын зардал буурсантай холбоотойгоор ашигтай ажиллажээ.
“Анд-Энерги” ХК нь 2011 оноос цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сард Монгол улсад анх удаа “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар компанийн үндсэн бизнес нь LED гэрлийн үйлдвэрлэл болон өргөжиж, өнөөдрийн байдлаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани нь СЗХ-ны 2017 оны 176 тоот тогтоолоор олон нийтэд хувьцаа санал болгох зөвшөөрөл авч "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-иар дамжуулан 1.59 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, нээлттэй хувьцаат компани болсон.
Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайлантай танилцах бол энд дарна уу.
Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн мэдээлэлтэй танилцах бол энд дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Анд-Энерги” ХК
Холбоо барих утас: (+976) 7771-1010
Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дахин товлогдсон зар
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын мэдээлэл
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын зар