2023 оны 2 сарын 20, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь жилийн эцсийн үйл ажиллагааны болон засаглалын тайлангаа Биржид ирүүллээ.
“Анд-Энерги” ХК нь "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журмын 8 дугаар бүлэг, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 3.25, 3.26-д заасны дагуу компанийн 2022 оны жилийн эцсийн үйл ажиллагааны болон засаглалын тайланг олон нийтэд хүргэж байна.
2022 онд "Анд-Энерги" ХК нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж 12,443 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс 11,966 ширхгийг борлуулсан байна. Борлуулалтын 67 хувийг цахилгаан тоног төхөөрөмжийн худалдаа, угсралт, автоматжуулалтын ажил, 33 хувийг гэрлийн жижиглэнгийн болон бөөний худалдаа, гэрэлтүүлгийн угсралт суурилуулалт эзэлж байна. Түүнчлэн “Бат-Илч” ХХК болон “Эрдмин” ХХК-ийн албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж, нийт 248 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ.
“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь Компанийн засаглал хэрэгжүүлэх удирдамжийн 3 дугаар бүлэгт заасны дагуу компанийн засаглалын тайлангаа жил бүр ирүүлдэг. Үүний дагуу “Анд-Энерги” ХК нь компанийн засаглалын тайлангаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн бүрэн гүйцэт, үнэн зөв ирүүлсэн болно. Энэхүү компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийг өөрийн засаглалын үнэлгээгээр хянаж үзэхэд сайн засаглалтай буюу удирдлагын үйл ажиллагаа хэвийн байна.
Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааны тайлантай танилцах бол энд дарна уу. |
Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн засаглалын тайлантай танилцах бол энд дарна уу. |
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Анд-Энерги” ХК
Холбоо барих утас: (+976) 7771-1010
Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дахин товлогдсон зар
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын мэдээлэл
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын зар