2023 оны 7 сарын 20, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайланг Биржид ирүүллээ.
“Анд-Энерги” ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журмын 8 дугаар бүлэг, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 3.24, 3.25-д заасны дагуу компанийн 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг олон нийтэд хүргэж байна.
Олон нийтэд бүтээгдэхүүнээ таниулах, компанийн үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд “Улаанбаатар барилга - 2023 үзэсгэлэн” болон “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье - 2023 эдийн засгийн форум”-уудад амжилттай оролцсон байна.
"Анд-Энерги" ХК нь 2023 оны I хагас жилд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж 6,834 бүтээгдэхүүн үйлдвэрлснээс 5,371 ширхэгийг борлуулж 481 сая төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Өмнөх оны тус үетэй харьцуулахад борлуулалтын орлого 2 дахин, үүнийг дагаад цэвэр ашиг 450 сая төгрөгөөр буурсан байна. Мөн менежментийн өөрчлөлт, инфляцаас үүдэн ажилчдын цалинг нэмсэнтэй холбоотойгоор ерөнхий, удирдлагын зардал 87 хувиар нэмэгдсэн зэрэг нь хагас жилээр алдагдалтай ажиллах шалтгаан болжээ.
Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн хагас жилийн үйл ажиллагааны тайлантай танилцах бол энд дарна уу. Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн хагас жилийн санхүүгийн тайлантай танилцах бол энд дарна уу. |
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Анд-Энерги” ХК
Холбоо барих утас: (+976) 7771-1010
Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дахин товлогдсон зар
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Mongol Securities Exchange introduce UBX platform
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын зар
Монголын анхны Биржээр арилжаалагддаг сан буюу ETF үүсгэн байгуулагдаж хамтран ажиллагч талуудтай гэрээг үзэглэлээ
Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн шимтгэл хураамж буурлаа.