Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.
  2023.03.31

2023 оны 3 сарын 31, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь “Компанийн засаглалын кодекс”-ийн дагуу засаглалын зарчмуудын хэрэгжилтийн тайланг ирүүллээ. 

Санхүүгийн зохицуулах хороо нь 2022 оны 3 сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолоор нээлттэй хувьцаат компаниудын дагаж мөрдөх "Компанийн засаглалын кодекс"-ийг шинэчлэн баталсан. Шинэчилсэн кодекст компанийн засаглалын үндсэн 9 зарчмыг тодорхойлон, компанийн засаглалын үйл ажиллагааны тайлангийн маягт, үйл ажиллагаандаа дагаж мөрдвөл зохих дотоод бодлого, журмуудын загварыг боловсруулж тусгаснаараа онцлог юм. Энэхүү журмын дагуу нээлттэй хувьцаат компаниуд засаглалын зарчмуудын хэрэгжилтийг жил бүр “хэрэгжүүл, эсвэл тайлбарла” гэсэн зарчмын дагуу тайлагнаж, Хороо болон арилжаа эрхлэх байгууллагад ирүүлж, өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх үүрэг хүлээсэн.

“Анд-Энерги” ХК-ийн 2023 оны 3 сарын 31-ний өдөр ирүүлсэн тайланг дүгнэхэд засаглалын зарчмын зүйл тус бүрээр хэрэгжилтийг тайлагнасан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эрх, удирдлага зохион байгуулалт болон тайлагналын зарчмуудын хэрэгжилт сайн, мэдээллийн ил тод байдал болон эрсдэлийн удирдлагын зарчмын хэрэгжилт дундаж байна. Өмнөх жилийн тайлантай харьцуулахад Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх хороодын бодлогын баримт бичгийн хэрэгжилт сайжирч, түүнтэй холбогдох мэдээллүүдийг үйл ажиллагааны тайландаа дэлгэрэнгүй тусгадаг болсон. Хэрэгжилт хангалттай байгаа зарчмуудыг улам сайжруулах, хэрэгжиж эхэлж буй зарчмуудыг бүрэн гүйцэд хангах тал дээр голчлон анхаарч ажиллах талаар тайландаа мөн дурдсан байна. Ийнхүү засаглалын тайлан гаргаж эхэлсэн нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, засаглалын сайн туршлагыг хэрэгжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах зэрэг олон давуу талыг цаашид бий болгох юм.  

Засаглалын тайлантай танилцах бол энд дарна уу. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

“Анд-Энерги” ХК

Холбоо барих утас: (+976) 7771-1010

Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com