2023 оны 2 сарын 15, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор боллоо.
“Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 2 сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж, хурлаар компанийн нэгж хувьцаанд 0.8 төгрөг буюу нийт 62,456,606.4 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэх өдрөөр тогтоосон бөгөөд ногдол ашгийг 2023 оны 9-р сарын 30-ны өдрийн дотор "Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-д байрлах хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлэх шийдвэр гарлаа.
“Анд-Энерги” ХК нь 2011 оноос цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сард Монгол улсад анх удаа “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар компанийн үндсэн бизнес нь LED гэрлийн үйлдвэрлэл болон өргөжиж, өнөөдрийн байдлаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани нь СЗХ-ны 2017 оны 176 тоот тогтоолоор олон нийтэд хувьцаа санал болгох зөвшөөрөл авч "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-аар дамжуулан 1.59 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, нээлттэй хувьцаат компани болсон.
Дэлгэрэнгүй мэдээллийг: |
“Анд-Энерги” ХК
Холбоо барих утас: (+976) 7771-1010
Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дахин товлогдсон зар
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын мэдээлэл
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын зар