Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
"БиДиСек ҮЦК" ХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн арилжаа болон тооцооны шууд гишүүнээр элслээ.
  2023.01.20

2023 оны 01 сарын 18, "БиДиСек ҮЦК" ХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн Арилжааны болон Төв клирингийн гишүүнчлэлийн гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ. 

"БиДиСек ҮЦК" ХК-г “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 11-ний өдрийн А/02 тушаалаар арилжааны гишүүнээр, ТУЗ-ийн 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 04/23 тоот тогтоолоор Биржийн тооцооны шууд гишүүнээр элсүүлэх тухай шийдвэр гаргалаа. 

Ийнхүү "БиДиСек ҮЦК" ХК нь Биржийн арилжааны 23 дахь гишүүнээр элсэн Улаанбаатар Үнэт Цаасны биржийн арилжаанд оролцох боломжтой болж байна. Мөн Биржийн тооцооны шууд гишүүнээр элссэнээр тооцооны үйл ажиллагаа илүү боловсронгуй болохоос гадна төлбөр тооцоогоо бие даан гүйцэтгэж буй тул үйлчилгээний чанар, хурд нэмэгдэх зэрэг давуу талууд бий болох юм. 

"БиДиСек ҮЦК" ХК нь 1991 оноос хойш 32 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй үнэт цаасны үйлчилгээ үзүүлэгч мэргэжлийн компани юм. 2006 онд компанийн хэлбэрийг өөрчлөн хувьцаат компани болсон ба Монголын хөрөнгийн биржийн I ангилалд багтаж буй салбартаа тэргүүлэгч компаниудын нэг билээ. Одоогийн байдлаар "БиДиСек ҮЦК" ХК нь Улаанбаатар хот болон 8 аймагт салбараа байгуулан ажиллаж байгаа ба дотоод, гадаадын нийт 310 мянга гаруй харилцагчдад мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байна. "БиДиСек ҮЦК" ХК нь харилцагчдадаа зөвхөн дотоодын зах зээл гэлтгүй гадаад улсын үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг олгодог ба 2021 онд Монголын хамгийн том арилжааны банк болох ХААН Банкны IPO хийх ажиллагаанд үндсэн андеррайтераар сонгогдон ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

"БиДиСек ҮЦК"

Вэбсайт: https://www.bdsec.mn/ 

Холбоо барих утас: (+976) 7555-1919

Имэйл хаяг: info@bdsec.mn