“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн нийт гишүүд, зах зээлийн мэргэжлийн оролцогчид болон эрхэм таны амар амгаланг эрэн мэндчилж байна.
Манай Бирж нь Монгол улсын хөрөнгийн зах зээлд арилжаа, тооцооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2015 онд авч үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй Монгол улсын хоёр дахь хөрөнгийн бирж юм.
2021 онд ребрандинг хийж “Хөгжилд хамтдаа” уриан дор Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжлийг дараагийн шатанд гарган, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхээр зорин дэд бүтэц, мэргэжлийн баг хамт олноо бүрдүүлэн ажиллаж байна. 'Цааш унших'
“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” нь 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус ондоо Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 онд анхны бүртгэлтэй компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосноор Бирж дээр хувьцааны арилжаа явагдаж эхэлсэн бөгөөд 2018 - 2021 онуудад компанийн бондын арилжаа амжилттай явагдсан.