Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн Гишүүн ҮЦК-иудад КАСПО системийг үнэ төлбөргүй ашиглуулна.
  2022.12.07

2022.12.07, Улаанбаатар, “Грэйпсити Монгол” ХХК нь өөрийн зохион бүтээсэн КАСПО суурь системийг 2022 оны I улирлыг дуустал “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК (цаашид “Бирж” гэх)-ийн гишүүн үнэт цаасны компаниудад үнэ төлбөргүй ашиглуулахаар болж “Грэйпсити Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг биржийн цан цохиж, арилжааг эхлүүллээ.

КАСПО суурь систем нь үнэт цаасны компанийн нягтлан бодох бүртгэл, үйл ажиллагааг автоматжуулсан цогц шийдэл бөгөөд үнэт цаасны арилжаа, клиринг, хадгаламжийн дэд бүтцийн байгууллагуудтай онлайн холболттой. Үүнд:

Арилжааны байгууллагын гишүүнчлэл:

- "Монголын Хөрөнгийн Бирж", "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж"-н анхдагч болон хоёрдогч арилжаанд оролцох боломжтой.

- Тус биржүүдээс зах зээлийн мэдээг цаг алдалгүй татаж харуулдаг.

Клирингийн төвийн гишүүнчлэл:

- "Монголын үнэт цаасны клирингийн төв", "Улаанбаатар үнэт цаасны биржийн клирингийн төв"-өөс арилжааны төлбөр тооцооны мэдээллийг хүлээн авч, тухайн хүлээн авсан мэдээлэлд суурилан төлбөрийн гүйлгээг онлайнаар хийдэг.

- Клирингийн төвийн шууд болон шууд бус гишүүнчлэлийг дэмжиж ажиллана.

- Клирингийн төв рүү барьцаа, дэнчин байршуулах, дэнчингээ төлбөрт шилжүүлэх хүсэлт өгөх боломжтой.

- Банкны клирингийн үйлчилгээг дэмждэг. (эскроу дансны хуулга харах, үлдэгдэл лавлах, эскроу данснаас мөнгө зарлагадах)

Хадгаламжийн байгууллагын гишүүнчлэл:

- "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" дээр онлайнаар данс үүсгэх, данс засах, дансан дахь ногдол ашиг болон мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг лавлах боломжтой.

- ҮЦТХТ дээрх данснаасаа харилцагч дурын банкны данс руугаа шилжүүлэг хийх хүсэлт гаргах боломжтой.

Уг хамтын ажиллагааны хүрээнд биржийн гишүүн үнэт цаасны компаниудыг цахим төлбөр тооцооны Мост Мони үйлчилгээнд гишүүн санхүүгийн байгууллагаар холбох ба ингэснээр гишүүд маань тус үйлчилгээний хэрэглэгч болох 1.2 сая хүнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгох боломж бүрдэх юм.

Бирж нь 2015 онд үнэт цаасны арилжаа, клирингийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авч тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 2019 онд ребрандинг хийж Биржийн бодлого, дэд бүтэц, программ хангамжийг шинэчилсэн бөгөөд КАСПО системтэй холбогдоход шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангаж, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдод илүү дэвшилтэт системийн шийдлүүд, үйлчилгээний боломжуудыг санал болгоод байна.

 

Хөгжилд Хамтдаа

Дэлгэрэнгүй мэдээллийг:

ГрэйпСити Монгол ХХК

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж 22, Ш/х 48/06, Улаанбаатар хот
Холбоо барих утас: 75756622
И-мэйл хаяг: mongolia@grapecity.mn
Вэбсайт: grapecity.mn

 

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, II хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 13 давхар

Холбоо барих утас: 7000-0501

И-мэйл хаяг: info@ubx.mn

Вэбсайт: www.ubx.mn