Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
  2023.03.17

УЛААНБААТАР ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ ХК-ИЙН

 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ТАНАА

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 3 сарын 10-ны өдрийн 11/23 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэзмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна. 

Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2023 оны 4 сарын 24-ний өдрийн 14 цагт Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал тауэр, 17 давхар, Криптос ресторанд хуралдана.  

Компанийн оноосон нэр: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Хурлын хэлэлцэх асуудал: 

  1. 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах тухай; 
  2. 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
  3. ТУЗ-ийн “Ногдол ашиг хуваарилах эсэх тухай” тогтоолыг танилцуулах;
  4. Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;

Бүртгэлийн өдөр: 2023 оны 4 сарын 10-ны өдөр

Хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт: 

  1. 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
  2. Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
  3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
  4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
  5. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.

Саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаа: 

Хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг 2023.04.24-ний 14:00 цаг хүртэл хүлээн авна. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 13 давхар 1309 тоот 

Утас: 70000501, 89766562

Имэйл хаяг: info@ubx.mn 

 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС