Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
“Новел Инвестмент ҮЦК” ХХК болон “Стандарт Инвестмент ҮЦК" ХХК-ууд Биржийн арилжааны гишүүнээр элслээ.
  2022.08.15

2022 оны 08 сарын 15, “Новел Инвестмент ҮЦК” ХХК болон “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн “Арилжааны гишүүнчлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

“Крипто Үндэстэн” ХК нь 2022 оны 4 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа бүртгэлтэй арилжаа эрхлэх байгууллагаа өөрчлөх шийдвэр гаргаж, холбогдох байгууллагуудад хүсэлтээ хүргүүлсэн. Үүний хүрээнд Улаанбаатар Үнэт Цаасны Биржид ч мөн хүсэлтээ ирүүлж, бүртгэлийн хорооны 2022 оны 5 сарын 24-ний өдрийн хурлаар тус компанийг шилжүүлэн бүртгэх боломжтой тухай шийдвэр гаргасан. 

Бүртгэл шилжих бэлтгэл ажлын хүрээнд УБҮЦБ-ийн зүгээс “Крипто Үндэстэн” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн үйлчлүүлж буй үнэт цаасны компаниудыг үнэ төлбөргүйгээр Биржийн гишүүнээр элсүүлэх шийдвэр гарч, “Новел Инвестмент ҮЦК” ХХК болон “Стандарт Инвестмент ҮЦК-ууд хүсэлт ирүүлсний дагуу биржийн гишүүнээр элсүүллээ. Эдгээр үнэт цаасны компаниуд УБҮЦБ-ийн арилжааны гишүүнээр элссэнээр “Крипто Үндэстэн” ХК-ийн хувьцаа эзэмшигчид УБҮЦБ-ийн арилжаанд оролцох боломж бүрдэж байгаагаас гадна цаашид ч мөн манай бирж дээр нэмэгдэх бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм. Цаашид тус үнэт цаасны компаниудтай хамтын ажиллагааны хүрээгээ улам өргөжүүлэн Монгол улсын хөрөнгийн зах зээлийн  хөгжлийг хурдасгах олон төслүүд дээр хамтарч ажиллах үүд хаалга нээгдэх юм. 

“Новел Инвестмент ҮЦК” ХХК болон “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК нь 2011 онд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан, хөрөнгийн зах зээлд брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээг үзүүлэх эрхтэй, 10 гаруй жилийн туршлагатай, салбартаа өөрийн гэсэн байр сууриа олсон үнэт цаасны компаниуд юм.

 

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг :

Холбоо барих утас : (+976) 7000-0501

И-мэйл хаяг : info@ubx.mn