2022-10-07,Улаанбаатар хот, RING THE BELL FOR FINANCIAL LITERACY дэлхийн биржүүдийн холбооноос Хөрөнгө оруулагчдын долоо хоногийг тохиолдуулан нийт 82 бирж нэгэн зэрэг зохион байгуулж буй арга хэмжээнд Улаанбаатар Үнэт Цаасны Бирж нэгдэн, цан цохилоо. Олон улсын IOSCO байгууллагаас жил бүр “Хөрөнгө оруулагчдын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2022 оны хувьд Дэлхийн биржүүдийн холбоо тус арга хэмжээг дэмжин, санхүүгийн мэдлэгийг олон улсад түгээж буй юм.
Дэлхийн хөрөнгө оруулагчдын долоо хоног нь хөрөнгө оруулагчдын мэдлэг болон эрхийг хамгаалахын ач холбогдлын талаар анхааруулах зорилготой. Энэ жил тус компанит ажил нь 2022 оны 10 сарын 3-ны өдрөөс 10 сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжилж байна.
Цан цохих үйл ажиллагааны үеэр хөрөнгийн зах зээл болон бизнесийн салбарын төлөөллүүд оролцсон бөгөөд Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гантулга, Монголын арилжаа эрхлэгчдийн холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Буянхишиг, Монголын бизнесийн зөвлөлийн Захирал Б.Жавхлан, Инвескор Капитал ҮЦК ХХК-ийн Судалгаа, Хөгжүүлэлт Хариуцсан Захирал Э.Тулга, Апекс Капиталын Албаны Дарга П.Сэлэнгэ болон бусад аж ахуй нэгжийн төлөөллүүд хүрэлцэн ирж, хамтран цан цохилоо.
Түүнчлэн тус арга хэмжээний үеэр хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татахаар сонирхож буй аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн Гүйцэтгэх Захирал Б.Гантулга болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Буянхишиг нар уулзалт хийж, сонирхсон асуултуудад хариулт өглөө.
Хөгжилд Хамтдаа
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Хаяг: Сүхбаатар дүүрэг, II хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 13 давхар
Холбоо барих утас : (+976) 7000-0501
И-мэйл хаяг : info@ubx.mn
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дахин товлогдсон зар
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
"Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК дээр гарсан хувьцаат компаниуд санхүүгийн өндөр ёс зүйтэй ажиллана
“Апекс Капитал ҮЦК” ХХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн тооцооны шууд гишүүнээр элслээ.
"БиДиСек ҮЦК" ХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн арилжаа болон тооцооны шууд гишүүнээр элслээ.