Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Анд-Энерги ХК-ийн Бүртгэлийн баримт бичгийг батламжиллаа.
  2017.10.11

“Анд-Энерги” компанийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэх тухай Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 176 тоот тогтоолыг үндэслэн Монголын үнэт цаасны биржийн Бүртгэлийн хороо 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, “Монголын үнэт цаасны биржийн бүртгэлийн журам”-ын 7 дугаар бүлгийн  7.13.(15), 7.13(16) дугаар заалтуудын дагуу Үнэт цаас гаргагчийн ирүүлсэн бүртгэлийн баримт бичигт Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг тусгасан эсэхийг хянаж, “Анд-Энерги” ХК-ийн үнэт цаасыг нийтэд санал болгох 16 бүлэг, 7 хавсралт,  308 нүүр бүхий “Үнэт цаасны танилцуулга”-ыг батламжиллаа.

Ингэснээр бүртгэлийн хуваарийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс “Анд-Энерги” ХК-ийн “Үнэт цаасны танилцуулга”-ыг нийтэд хүргэх боломжтой болж байна.

 

Үнэт цаас гаргагч Танилцуулга Брошюр
Анд-Энерги ХК Татах Татах