АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав.
Үүнд:
-
Компанийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Худалдаа хөгжлийн банкнаас 150.0 (нэг зуун тавин сая) төгрөгийн эх үүсвэргүй баталгааны эрх авах зөвшөөрлийг Гүйцэтгэх захиралд олгосон бөгөөд уг зээлийн барьцаанд “Анд-Энерги” ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101022768 дугаар бүхий Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян замын 3-4 тоот, үйлдвэрийн зориулалт бүхий 1020м2 газрыг (нэгж талбарын дугаар 6105101223) тус тус барьцаалуулахыг зөвшөөрөв.
-
2022 оны ТУЗ-ийн ажлын төлөвлөгөө болон зардлын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны эхний хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэв.
АНД-ЭНЕРГИ ХК
2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр,
Орхон аймаг
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын мэдээлэл
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын зар
Хөрөнгийн зах зээл хөгжлийн шийдэл