Мэдээ
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
2020.02.18
АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
“Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2020 оны 02-р сарын 15-ний өдрийн 1000 цагт компанийн байранд хуралдаж дараах шийдвэрийг гаргав.
Үүнд:
- “Анд-Энерги” ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны ба санхүүгийн тайланг “Хангалттай” гэж дүгнэв.
- “Анд-Энерги” ХК-ийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийг 1.2 төгрөг (нэг төгрөг хорин мөнгө)-өөр тогтоож, нийт хувьцаа эзэмшигчдэд ашиг хуваарилахаар шийдвэрлэв.
- ТУЗ-ийн гишүүдээс 2019 оны тайланд хийсэн дүгнэлт, цаашдын үйл ажиллагааг сайжруулахаар дэвшүүлсэн зөвлөмжүүдийг тусган, 2020 оны бизнес төлөвлөгөөг 2020 оны 02 дугаар сарын 22-ны дотор боловсронгуй болгож, батлуулахыг гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаад үүрэг болгов.
- Компанийн хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн өргөдөл, саналыг шийдвэрлэх чиглэлээр ТУЗ-ийн гишүүн Т.Барс, Г.Мөнх-Эрдэнэ, Л.Итгэлт нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, ахлагчаар ТУЗ-ийн гишүүн Г.Мөнх-Эрдэнийг томилов. Хувьцаа эзэмшигчдээс дэвшүүлсэн асуудлаар боломжит хувилбаруудын судалгаа хийж, хувьцаа эзэмшигчдийн хуралд хэлэлцүүлэх саналыг бэлтгэн ТУЗ-д танилцуулахыг ажлын хэсэг (Г.Мөнх-Эрдэнэ)-т үүрэг болгов.
- ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор шинээр нэр дэвшигчдийн анкет бүрдүүлэх, шалгаруулах, хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулахыг ТУЗ-ийн нэр дэвшүүлэх хороонд үүрэг болгов.
АНД-ЭНЕРГИ ХК
2020 оны 02 сарын 17-ны өдөр,
Орхон аймаг
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/
25.03.2022
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
09.03.2022
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
20.09.2021
UBX платформын нээлт
17.09.2021
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
25.05.2022
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
17.05.2022
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.
17.05.2022