Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
  2020.03.04

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

 

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2020 оны 03-р сарын 02-ны өдрийн 1000 цагт “Анд-Энерги” ХК-ийн өөрийн байранд хуралдаж дараах шийдвэрийг гаргав.

Хурлын шийдвэр:

  1. Компанийн 2019 оны ашгаас 18 сая төгрөгийг нийт ажилчдад жилийн үр дүнгийн урамшуулал болгон олгохыг гүйцэтгэх захирал (Ц.Гүррагчаа)-д зөвшөөрөв.
  2. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14.00 цагт Эрдэнэт хотод, “Анд-Энерги” ХК-ийн өөрийн байранд зохион байгуулахаар шийдвэрлэв.
  3. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг удирдах хурлын даргаар Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Баярсайхан, Хурал зохион байгуулах комиссын даргаар Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаа, гишүүдээр ТУЗ-ийн гишүүн Т.Барс, Д.Мөнхбаяр, Г.Түвшин, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Л.Дэлгэрмаа, хүний нөөцийн менежер Б.Тогос-Эрдэнэ, маркетингийн албаны дарга П.Бямбасүрэн, Тооллогын комиссын даргаар “Булган брокер ҮЦК” ХХК-ийн менежер Г.Баярсайхан, гишүүдээр нягтлан бодогч С.Нямсүрэн, Санхүү төлөвлөлтийн албаны дарга Э.Нямгэрэл, цахилгааны инженер М.Амарбаясгалан нарыг сонгов.
  4. 2020 оны бизнес төлөвлөгөөг дахин сайжруулан хэлэлцэхээр шийдвэрлэв.
  5. Анд-Энерги” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Цэнд-Аюуш овогтой Гүррагчааг дахин улираан томилж, Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаатай “Хөдөлмөрийн гэрээ”-г холбогдох журмын дагуу байгуулж ажиллахаар шийдвэрлэв.
  6. Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны зардлын төсвийг 21.1 сая төгрөгөөр батлав.

 АНД-ЭНЕРГИ ХК

2020 оны 03 сарын 02-ны өдөр

Орхон аймаг