Монголын Үнэт Цаасны Бирж ХК-д бүртгэлтэй Анд-Энерги ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Эрдэнэт хотод байрлах тус компанийн төв, үйлдвэрийн байранд зохион байгуулагдсан. Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:
- Анд-Энерги ХК-ийн 2019 оны эхний 9 сарын үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах, бизнес төлөвлөгөөг ханган ажиллах чиглэлийг тодорхойлсон.
- Монголын Үнэт Цаасны Бирж ХК-д бүртгэлтэй нээлттэй хувьцаанаас тодорхой хэмжээгээр эргүүлэн худалдан авах талаар судлах, боломжит шийдлийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дараагийн хурлын үеэр танилцуулах үүргийг Анд-Энерги ХК-ийн гүйцэтгэх удирдлагад өгсөн байна.
АНД-ЭНЕРГИ ХК
2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр. Орхон аймаг
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.