Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Анд-Энерги ХК-ийн хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан гарлаа.
  2022.07.21

2022 оны 7 сарын 21, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь 2022 оны хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангуудаа Биржид ирүүллээ.

“Анд-Энерги” ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журмын 8 дугаар бүлэг, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 3.24, 3.25-д заасны дагуу компанийн 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг олон нийтэд хүргэж байна.

"Анд-Энерги" ХК нь 2022 оны I хагас жилд үйл ажиллагаагаа амжилттай явуулж, 4976  ширхэг лед гэрэлтүүлэг, 11 ширхэг щит угсралт, 23.8 м2 гэрэлтдэг үсгэн хаяг, 31 ширхэг гэрэлтүүлгийн шон хийсэн байна. Мөн “Бат-Илч” ХХК-ийн албан ёсны гэрээт борлуулагч болж, EKF болон бусад брэндийн цахилгаан угсралтын бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад онцгой эрхтэйгээр борлуулж эхэлжээ.

2022 оны I хагас жилд "Анд-Энерги" ХК-ийн цахилгаан тоног төхөөрөмжийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 405 хувиар, гэрлийн жижиглэнгийн борлуулалтын орлого 20 хувиар, гэрэлтүүлгийн угсралт суурилуулалтын орлого 128 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

“Анд-Энерги” ХК нь 2011 оноос цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сард “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар компанийн үндсэн бизнес нь LED гэрлийн үйлдвэрлэл болон өргөжиж, өнөөдрийн байдлаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани нь СЗХ-ны 2017 оны 176 тоот тогтоолоор олон нийтэд хувьцаа санал болгох зөвшөөрөл авч “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-аар дамжуулан 1.59 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, нээлттэй хувьцаат компани болсон.

 

Хагас жилийн үйл ажиллагааны тайлантай танилцах бол энд дарна уу.

Хагас жилийн санхүүгийн тайлантай танилцах бол энд дарна уу.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Анд-Энерги” ХК

Холбоо барих утас:  (+976) 7771-1010

Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com