АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2020 оны 03-р сарын 02-ны өдрийн 08 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид "Хурал" гэх) 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, 3-6 тоотод байрлах “Анд-Энерги” ХК-ийн өөрийн байранд хуралдана.
ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Компанийн 2019 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт;
- Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус Аудитын дүгнэлт;
- Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийсэн ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлт;
- Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэр, тогтоолыг танилцуулах;
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох;
- Хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн өргөдөл, саналыг танилцуулан, хэлэлцэх.
БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг
Хувьцаа эзэмшигчид 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үйлчилгээ үзүүлж байгаа брокер, дилерийн компанийн ажлын байранд очиж болон “Анд-Энерги” ХК-ийн өөрийн байранд хүрэлцэн очиж хурлын материалтай танилцах боломжтой. Мөн өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компаниас цахим хэлбэрээр авах боломжтой.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ ХУРЛЫН БАРИМТ БИЧГҮҮД:
- Компанийн 2019 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт;
- Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус Аудитын дүгнэлт;
- Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийсэн ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлт;
- Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэр, тогтоол;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;
САНАЛЫН ХУУДАС ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА: (хуралд хүрэлцэх ирэх боломжгүй тохиолдолд)
2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө өөрийн харилцдаг брокер, дилерийн компанид саналын хуудсаа бөглөж ирүүлнэ үү.
Компанийн хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, 3-6 тоот
Холбоо барих, утас: Хурал зохион байгуулах комиссын дарга Ц.Гүррагчаа, гишүүд Т.Барс, Д.Мөнхбаяр, Г.Түвшин, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Л.Дэлгэрмаа, Б.Тогос-Эрдэнэ, П.Бямбасүрэн
Утас: 88351238, 88058808
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.