Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Анд-Энерги ХК-ийн үйл ажиллагаатай танилцав
  2018.10.25

Монголын Үнэт Цаасны Бирж ХК (Бирж) болон Од Бүртгэл Аудит ХХК (Нийцүүлэгч)-ийн төлөөлөл Биржийн Бүртгэлийн журам болон Компанитай байгуулсан Бүртгэлийн гэрээнд заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 21-ээс 23-ны өдрүүдэд Орхон аймагт байрлах Анд-Энерги ХК (Компани)-ийн үйл ажиллагаатай танилцав.

Компани нь үнэт цаас гаргаж татан төвлөрүүлсэн хөрөнгөөр үйл ажиллагаагаа өргөжүүлэн технологийн шинэчлэлт хийсэн, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн, шинээр босгосон үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч шинэ үйлдвэрийн байранд суурилуулсан бөгөөд Компанийн удирдлагуудын төлөвлөснөөр барилга, угсралтын ажлыг 2018 онд багтаан дуусгахаар ажиллаж байна. Мөн Компанийн борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 2018 оны 10 дугаар сард Оюу толгой ХХК-тай “Төрөл бүрийн ЛЕД гэрэл Монголд үйлдвэрлэн нийлүүлэх тухай” гэрээ байгуулсан, Улаанбаатар хотод нэрийн дэлгүүрийг ашиглалтад оруулсан зэрэг нь Компанийн үйл ажиллагаа төлөвлөсний дагуу хэвийн явагдаж байгааг харуулж байна.

Биржийн зүгээс Компанийг Бүртгэлийн гэрээнд тусгасан хөрөнгө оруулагчид болон олон нийтэд шаардлагатай мэдээллийг тухай бүр https://market.msx.mn/ цахим хуудаст байршуулан мэдээлэхэд хяналт тавин ажиллаж байна.