Монголын үнэт цаасны биржээр арилжих “Анд-Энерги” ХК-ийн үнэт цаасыг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа болж байна. Үнэт цаасыг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа Орхон аймаг болон Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Орхон аймагт танилцуулах үйл ажиллагааг энэ сарын 21-ний өдөр, Улаанбаатар хотод 24-ны өдөр болохоор төлөвлөгдсөн.
Анхдагч зах зээлийн арилжааг 2017 оны 11-р сарын 01-ний өдөр явуулах бөгөөд 10-р сарын 25-аас захиалга авч эхэлнэ. Үнэт цаастай холбоотой мэдээллийг Бумбат-Алтай ҮЦК, Батс ҮЦК, Булган Брокер ҮЦК, Дэлгэрхангай Секюритиз ҮЦК, Монсек ҮЦК-аас лавлана уу!
Дээрх ҮЦК-ийн мэдээлэл болон “Анд-Энерги” ХК-ийн үнэт цаасны танилцуулгатай холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас хүлээн авна уу!
Вэб хуудас | Facebook page | |
---|---|---|
"Анд-Энерги" ХК | www.erdenetled.mn | Эрдэнэт LED гэрлийн үйлдвэр |
“Монголын үнэт цаасны бирж” ХХК-ийн | www.msx.mn | MSX Mongolia |
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.