Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.
  2022.05.17

 

2022 оны 5 сарын 13, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь “Компанийн засаглалын кодекс”-ийн дагуу засаглалын зарчмуудын хэрэгжилтийн тайланг ирүүллээ. 

Санхүүгийн зохицуулах хороо нь 2022 оны 3 сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолоор нээлттэй хувьцаат компаниудын дагаж мөрдөх "Компанийн засаглалын кодекс"-ийг шинэчлэн баталсан. Шинэчилсэн кодекст компанийн засаглалын үндсэн 9 зарчмыг тодорхойлон, компанийн засаглалын үйл ажиллагааны тайлангийн маягт, үйл ажиллагаандаа дагаж мөрдвөл зохих дотоод бодлого, журмуудын загварыг боловсруулж тусгаснаараа онцлог байлаа. Энэхүү журмын дагуу нээлттэй хувьцаат компаниуд засаглалын зарчмуудын хэрэгжилтийг жил бүр “хэрэгжүүл, эсвэл тайлбарла” гэсэн зарчмын дагуу тайлагнаж, Хороо болон арилжаа эрхлэх байгууллагад ирүүлж, өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх үүрэг хүлээсэн.

“Анд-Энерги” ХК-ийн 2022 оны 5 сарын 6-ны өдөр ирүүлсэн тайланг дүгнэхэд засаглалын зарчмын зүйл тус бүрээр хэрэгжилтийг тайлагнасан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эрх, удирдлага зохион байгуулалт болон тайлагналын зарчмуудын хэрэгжилт сайн, эрсдэлийн удирдлагын зарчмын хэрэгжилт дундаж байна. Хэрэгжилт хангалттай байгаа зарчмуудыг улам сайжруулах, хэрэгжиж эхэлж буй зарчмуудыг бүрэн гүйцэд хангах тал дээр голчлон анхаарч ажиллах талаар тайландаа мөн дурдсан байна. Ийнхүү засаглалын тайлан гаргаж эхэлсэн нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, засаглалын сайн туршлагыг хэрэгжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах зэрэг олон давуу талыг цаашид бий болгох юм. 

“Анд-Энерги” ХК нь 2011 оноос цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сард “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар компанийн үндсэн бизнес нь LED гэрлийн үйлдвэрлэл болон өргөжиж, өнөөдрийн байдлаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани нь СЗХ-ны 2017 оны 176 тоот тогтоолоор олон нийтэд хувьцаа санал болгох зөвшөөрөл авч Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-аар дамжуулан 1.59 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, нээлттэй хувьцаат компани болсон.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Анд-Энерги” ХК

Холбоо барих утас: (+976) 7771-1010

Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com