АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
2020 онд болох Анд Энерги ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрх дуусгавар болж байгаатай холбогдуулан ТУЗ-ийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалтыг үндэслэн “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд урьж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Компанийн үйл ажиллагааны талаар зохих ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх,
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх,
- Төрийн үйлчилгээний албанаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
- Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
- Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээгээгүй байх;
Жич: Санхүүч, Эдийн засагч, Эрх зүйч, Инженер мэргэжлээр мэргэшсэн, компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- “Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний анкет ("Анд-Энерги" ХК-ийн цахим хуудаснаас татах)
- Боловсролын диплом
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Анкетыг татаж авч, бөглөн erdenetledandenergy@gmail.com -р бүрдүүлэх материалын хамт майл хаягаар болон компанийн байран дээр хүлээж авна.
Хугацаа: 2020 оны 02 сарын 20 –нөөс 2020 оны 03 сарын 02 хүртэл хүлээн авна.
Хаяг: Орхон аймаг, Баян Өндөр сум, Уртын гол баг, Баян замын 3-4 тоот
Утас: 95101020, 88351628
АНД-ЭНЕРГИ ХК
2020 оны 02 сарын 17-ны өдөр,
Орхон аймаг
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.