Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
“Анд-Энерги” ХХК үнэт цаасаа бүртгүүлэх хүсэлт ирүүллээ
  2017.06.22

“Анд-Энерги” ХХК нь нийтэд үнэт цаасаа санал болгох, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих зорилгоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу үнэт цаасаа бүртгүүлэх хүсэлтийг "Үнэт цаасны танилцуулга"-ын хамт Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын үнэт цаасны биржид 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн байна. "Үнэт цаасны танилцуулга"-д дурдсанаар тус компани нь үнэт цаасыг бүртгэн авах тухай эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарсны дараа үнэт цаасыг олон нийтэд танилцуулан, хувьцааны захиалга хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын эхээр анхдагч зах зээлд арилжихаар төлөвлөж байна.

“Анд-Энерги” ХХК 2011 онд байгуулагдан цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2014 онд “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрээ ашиглалтад оруулснаар үйл ажиллагаа нь өргөжин, одоогоор 32 төрлийн LED гэрэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

 

МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ