Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
“Ард Кредит ББСБ” ХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн тооцооны ерөнхий гишүүнээр элслээ.
  2022.07.25

2022 оны 7 сарын 22, “Ард Кредит ББСБ” ХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн тооцооны ерөнхий гишүүнээр элсэж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 6 сарын 24-ний өдрийн 18/22 тоот тогтоолоор “Ард Кредит ББСБ” ХК-ийг элсүүлэх тухай шийдвэр гарсан бөгөөд Биржтэй тооцооны ерөнхий гишүүний гэрээ байгуулж, Биржээр арилжигдсан үнэт цаасны тооцооны үйл ажиллагааг гүйцэтгэх эрхтэй гишүүн боллоо.

“Ард Кредит ББСБ” ХК нь Биржийн тооцооны ерөнхий гишүүнээр элссэнээр тооцооныүйл ажиллагааг илүү боловсронгуй болгох, цаашид техник технологийн дэвшлийг гишүүдийн тооцооны үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллахаас гадна арилжааны гишүүд, харилцагчдийн сонголтыг илүү олон болгож үйлчилгээний чанар болон хурдыг нэмэгдүүлэх зэрэг давуу талуудыг бий болгох юм.

“Ард Кредит ББСБ” ХК нь 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 2018 онд Санхүүгийн Зохицуулах Хорооноос үнэт цаас гаргах зөвшөөрөл авч, 2019 онд компанийн энгийн хувьцааны 25 хувийг олон нийтэд нээлттэй санал болгосон. Тус банк бус санхүүгийн байгууллага нь 2022 оны байдлаар 13 мянга  гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон бөгөөд Монголын хөрөнгийн биржийн I ангилалд дэвшээд зогсохгүй Топ-20 индексэд 3 жил дараалан багтаж буй салбартаа тэргүүлэгч юм.

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК
Холбоо барих утас:  (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn