Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Арилжаа
Үнэт цаас
Хөрвөх чадвар
Арилжааны цаг
Үнэт цаасны сонголт
Хүчирхэг платформ
Цахим шийдэл
Хувьцаа нь компанид хөрөнгө оруулсны төлөө тодорхой хэмжээний хувийг эзэмших эрх юм. Жишээлбэл, компани 1,000 ширхэг хувьцаа гаргасан бол нэг хүн 100 ширхэг хувьцааг эзэмшвэл тухайн хүн компанийн 10 хувийг эзэмшсэн гэсэн үг.

Хувьцааг энгийн болон давуу эрхийн хувьцаа гэж ангилдаг.

Энгийн хувьцаа худалдан авснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгөх эрхтэй, компанийн удирдлагад хяналт тавьж ногдол ашиг хүртэх боломжтой боловч тогтмол ногдол ашиг авахгүй бөгөөд компани татан буугдсан тохиолдолд Компанийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу зээлдүүлэгч болон давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дараа өөрийн хувьцааны тоо ширхэгт хувь тэнцүүлэх замаар өр төлбөрөө барагдуулна.

Давуу эрхийн хувьцаа худалдан авснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгөх эрхгүй, тогтмол ногдол ашиг авдаг, компани татан буугдах дампуурахад Компанийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу зээлдэгч нарын өр төлбөрийг барагдуулсны дараа хөрөнгө оруулагчдад хөрөнгө хуваарилахад тэргүүн ээлжид авдаг. Давуу эрхийн хувьцаа нь хөрвөх чадвартай бөгөөд хөрвөх нөхцөлийг нь тодорхой зааж өгсөн тохиолдолд энгийн хувьцаа руу хөрвөх боломжтой байдаг.
Бонд нь тогтмол орлогын хэрэгсэл бөгөөд Компани хөрөнгө босгохын тулд бонд гаргаж таны мөнгийг хүүтэйгээр хугацаа заана зээлдэж, зээлсэн хугацаа дуусмагц таны мөнгийг хүүтэйгээр эргүүлэн төлөх юм. Өөрөөр хэлбэл бонд бол компани мөнгө зээлсний төлөө гаргаж буй үнэт цаас юм. Бонд нь нийтлэг компанийн болон засгийн газрын гэсэн 2 төрөлтэй байдаг. Бондын үнэ нь хүүгийн хувьтай урвуу хамааралтай байдаг. Хүү өсөхөд бондын үнэ буурдаг бол хүү буурахад бондын үнэ өсдөг байна.

Бонд ямар давуу талтай вэ?
Бонд нь эрсдэлгүй, тогтмол орлого олох боломжтой бөгөөд банкны хадгаламжтай харьцуулахад өндөр өгөөжтэй.
Фьючерс гэрээ нь хоёр талд тодорхой хөрөнгийг ирээдүйд тодорхой үнээр тодорхой хугацаанд худалдах ба худалдан авахаар өнөөдөр тохиролцож буй стандартчилагдсан гэрээ юм. Фьючерс нь зөвхөн бирж дээр худалдагддаг бөгөөд энэ нь ихэвчлэн валют, үнэт цаас гэх мэт санхүүгийн хэрэгсэл, биет бус хөрөнгө, хөрөнгийн индекс, хүүгийн төвшин зэрэг санхүүгийн фьючерс байдаг. Одоогоор Монголын хөрөнгийн зах зээл дээрх шинэ төрлийн бүтээгдэхүүн юм. Фьючерсийн гэрээгээр худалдагч тогтоосон хөрөнгийг тохирсон үнээр, ирээдүйд тогтоосон хугацаанд худалдах эсвэл худалдан авагч худалдаж авах үүрэг хүлээдэг. Гэрээний хугацаа дуусахад одоогийн ханш ямар байхаас үл шалтгаалан худалдагч нь суурь хөрөнгийн гэрээнд тогтоосон үнээр худалдах, худалдан авагч нь худалдан авах ёстой.
Хөрөнгө оруулалтын сан нь бусдаас мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд ирээдүйд өсөх хувьцаа, бонд дээр судалгаа хийж сангийн нэгж эрх эзэмшигчдэд түүнээс бий болсон ашгийг хуваарилдаг байгууллага юм. Өөрөөр хэлбэл таны хөрөнгийг мэргэжлийн хөрөнгийн оруулалтын баг удирдах юм.

ХОС-ыг хамтын болон хувийн гэж ангилдаг. Хамтын сан нь олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлдэг бол хувийн сан нь олон нийтэд нэгж эрхээ санал болгодоггүй байна.
Арилжааны төрлүүд
Бирж үнээр удирдуулсан, захиалгаар удирдуулсан, хосолсон аль ч загвараар арилжаа зохион байгуулах боломжтой бөгөөд зах зээлд оролцогчид зөвхөн энгийн арилжаанаас гадна маржин арилжаанд оролцох боломжтой. Монголын Үнэт Цаасны Биржийн хувьд арилжааны Нээлт болон Хаалтын үед Захиалгаар удирдуулсан арилжааны хэлбэрийг, арилжааны үндсэн үед Үнээр удирдуулсан арилжааны хэлбэрээр арилжааг зохион байгуулж байна.
Үнээр удирдуулсан зах зээлд дор хаяж нэг зах зээл үүсгэгч ажиллах бөгөөд зах зээл үүсгэх эрхгүй арилжаанд оролцогч зөвхөн зах зээл үүсгэгчийн оруулсан авах, зарах үнийн саналыг харна. Энэ тохиолдолд арилжаанд оролцогчийн захиалга зөвхөн зах зээл үүсгэгчийн захиалгатай тулгалт хийгдэнэ.
Захиалгаар удирдуулсан зах зээлд арилжаанд оролцогч нийт идэвхтэй захиалгыг харах бөгөөд арилжаанд оролцогчийн төрлөөс үл хамааран идэвхтэй захиалгууд хоорондоо тулгалт хийгдэнэ.
Хосолсон зах зээлд арилжаанд оролцогчид нийт нөхцөлт захиалгыг харах боломжтой бөгөөд бүх захиалга зөвхөн зах зээл үүсгэгчийн захиалгатай тулгалт хийгдэнэ.
Дэнчин урьдчилан байршуулан хийх арилжааг хэлнэ. Маржин арилжааг ашиглан өдөрт хэдэн ч удаа авах эсвэл зарах захиалга өгөх боломжтой бөгөөд нээлттэй позицийн ашиг, алдагдлын зөрүүгээр хэлцэл бодогдож дэнчингийн дансанд орно. Маржин арилжааны позиц дараах нөхцөлд хаагдана. Тухайн өдөртөө (Т+0) үнэ өөрчлөгдөн дэнчингийн 15% (тогтмол дэнчин)-д хүрсэн тохиодолд дэнчингээ нэмэхгүй бол хаалтын үнээр позиц хаагдана. Тухайн өдөртөө дуудсан дэнчинг нэмснээр позицоо үргэлжлүүлж болно. Төлбөрөө бүрэн хийгээд позицоо хаана.
Хөрөнгө оруулагч хувьцааны үнэ унана гэж таамагласан үедээ өөрт байхгүй хувьцааг гэрээт брокероос зээлж, борлуулах боломж.
Зах зээл үүсгэгч нь үнэт цаасны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой оролцогч байна. Биржийн гишүүнчлэлтэй үнэт цаасны компани нь Биржтэй зах зээл үүсгэх гэрээ байгуулснаар тухайн үнэт цаасны хувьд зах зээл үүсгэгчээр ажиллах боломжтой болох юм. Зах зээл үүсгэгч нь дараах хэлбэртэй байж болох бөгөөд зах зээл үүсгэгчээр ажилласнаар тухайн үнэт цаасны хөрвөх чадварыг нэмэгдүүлэхээс гадна арилжааны шимтгэлийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
● Үндсэн зах зээл үүсгэгч
● Туслах зах зээл үүсгэгч Бирж дараах тохиолдолд тухайн үнэт цаасаар зах зээл үүсгэгч ажиллуулах шийдвэрийг гаргана
● Тухайн үнэт цаасны хөрвөх чадвар Арилжааны албаны журамд заасан доод хэмжээнд хүрсэн
● Үнэт цаас гаргагч болон Гишүүн ҮЦК-ийн хүсэлтийг үндэслэн Бирж зах зээл үүсгэх гэрээ байгуулахыг зөвшөөрсөн
Арилжаанд оролцох

Хэрэв та биржийн арилжаанд оролцох гэж байгаа бол юуны түрүүнд Биржийн гишүүн үнэт цаасны компанид данстай байх шаардлагатай бөгөөд тухай үнэт цаасны компаниар дамжуулан биржийн арилжаанд оролцох боломжтой. Биржийн арилжаанд оролцох нийтлэг дараалал дараах хэлбэртэй байна. Үүнд:

Алхам 1
Брокероо сонгох
Та брокерийн компани сонгох бол манай гишүүн компанийн жагсаалттай танилцана уу.
Алхам 2
Үнэт цаасны данс нээх
Үнэт цаасны данс нээх “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний загвартай танилцана уу.
Алхам 3
Мэдээлэл авах
ҮЦК-тай холбогдон МҮЦБ-ийн арилжаанд оролцох.
Арилжааны хуваарь

Биржийн арилжаа өдөр бүр 9-16 цагийн хооронд явагдах бөгөөд тухайн үнэт цаасны төрөл, онцлогоос хамаарч үнэт цаас тус бүр дээр харилцан адилгүй байж болно.

2021 онд биржийн арилжаа нийт 249 өдөр явагдах бөгөөд нийтээр амрах амралтын өдөр болон баяр ёслолын өдрүүдэд биржийн арилжаа явагдахгүй.

Нээлтийн үе Үндсэн үе Хаалтын үе
09:00-09:30
Нээлтийн үнэ бодох
09:30-15:30
Үргэлжилсэн арилжаа
15:30-16:00
Хаалтын үнэ бодох
Нөхцөлт захиалга оруулах, засах, цуцлах оруулах, засах*, цуцлах оруулах, засах*,
Зах зээлийн захиалга оруулах, засах, цуцлах оруулах, засах*, цуцлах цуцлах оруулах, засах*, цуцлах
Үнийн хязгаар Үнийн хязгаар сүүлийн хэлцлээс 7%. Динамик үнэ бодох үед RP-с хамаарч өөрчлөгдөнө. Үнийн хязгаар сүүлийн хэлцлээс 7%. Динамик үнэ бодох үед RP-с хамаарч өөрчлөгдөнө.

* Хэмжээ буурч байгаа бол биелэх эрэмбэ өөрчлөгдөхгүй. Хэмжээ өсч, үнэ өөрчилж байгаа бол шинэ захиалгад тооцож эрэмбэ өөрчлөгдөнө.

Холбоо барих

МҮЦБ-ийн Арилжааны алба

Утас: +976-7000-0501, +976-7000-0502
Цахим шуудан: info@ubx.mn