Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
КОМПАНИЙН ТУХАЙ

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монголын Үнэт Цаасны Бирж ХК-ийн албан ёсны цахим хуудаст тавтай морил!

Манай бирж нь хаалттай хувьцаат компани хэлбэртэй, Монгол улсын хөрөнгийн зах зээлд арилжаа, тооцооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч үйл ажиллагаа явуулж буй хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллага юм.

Хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг олон улсын стандартад нийцсэн, түргэн шуурхай, чирэгдэлгүй, найдвартай үйлчилгээгээр тасралтгүй хангах нь дэд бүтцийн байгууллагын үндсэн үүрэг билээ. Тиймээс бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй бусад биржийн туршлагыг судалж, дэвшилтэт, уян хатан систем цогцлоох, мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дараачийн шатанд гаргах бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. 'Цааш унших'

Ж.ЗОЛЗАЯА
Гүйцэтгэх захирал

“Монголын Үнэт Цаасны Бирж” нь 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус ондоо Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 онд анхны бүртгэлтэй компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосноор Бирж дээр хувьцааны арилжаа явагдаж эхэлсэн бөгөөд 2018 - 2021 онуудад компанийн бондын арилжаа амжилттай явагдсан.

2021 оны хагас жил хүртэлх хугацаанд Бирж нийт 857 удаагийн арилжаа зохион байгуулсан бөгөөд 2,319,610,430 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцаа болон бонд арилжсан байна.

2021 оны эхний хагас жилийн байдлаар Бирж нийт 17 гишүүн үнэт цаасны компани, 5 тооцооны гишүүн, 2 зах зээл үүсгэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. Бирж тооцооны 5 гишүүнтэйгээс 2 ерөнхий гишүүн нь өөрийн гэрээт үнэт цаасны компаниуд буюу Биржийн арилжааны гишүүдийн арилжсан гэрээний төлбөр тооцооны ажиллагааг хариуцан гүйцэтгэдэг. Бид цаашид олон улсын хөрөнгийн зах зээлийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, Монгол улсынхаа тэргүүлэгч цахим бирж болохоос гадна, Монгол Улс, Улаанбаатар хотоо бүс нутгийнхаа санхүү, хөрөнгийн зах зээлийн төв болгох алсын харааг тавин ажиллаж байна.

Бизнесийн тухай

Монголын Үнэт Цаасны Бирж нь хөрөнгийн зах зээлд оролцогчдыг хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх арилжаалахаас гадна үнэт цаас зээлэх (short sell), фьючерс, опцион зэрэг үүсмэл санхүүгийн хэрэгслийг арилжих боломжоор  хангаад байна. UBX нь дээрх бүтээгдэхүүнийг арилжих, тооцооллыг гаргах уян хатан бүтэцтэй биржийн платформ юм. Зуучлагч үнэт цаасны компани нь энэхүү платформтой өөрсдийн арилжааны системийг шууд холбох боломжтой ба ингэснээр, харилцагч үнэт цаасны компанийн аппаараа дамжуулан захиалгаа өгөх боломж нээгдэж байна.

Дэд бүтцийн байгууллагын хувьд бирж нь бүртгэл, арилжаа, клиринг, гишүүнчлэл, шимтгэл хураамжийн журмыг Санхүүгийн Зохицуулах хороогоор тус тус батламжлуулан үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг билээ.

Бид хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татаж бизнесээ өргөжүүлэн, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх сонирхолтой аж ахуй нэгж байгууллагууд, мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран ажиллаж, нөгөө талдаа банкны хадгаламжаас илүү өгөөжтэй, хөрөнгийн зах зээлийн хөгжилд нэн шаардлагатай бүтээгдэхүүн, хөгжүүлэлтийг нэвтрүүлж хөрөнгө оруулагчдад санал болгох болно.

Бирж нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш зах зээлд санал болгох шинэ бүтээгдэхүүн, санхүүгийн хэрэгслийн төрлийг нэмэгдүүлэх хүрээнд судалгаа, шинжилгээ хийж, системийн шийдлийг боловсруулж, шинэчлэн сайжруулах шаардлагатай зүйлсийг тодорхойлох, зах зээлийг зохицуулах дүрэм журмыг боловсруулахад анхааран ажилласан.

Цаашид бид бэлэн болсон систем, дэд бүтэц, хуримтлуулсан туршлага, боловсруулсан дүрэм, журам дээрээ үндэслэн бизнесийн үйл ажиллагаагаа далайцтайгаар өргөжүүлж, хөрөнгийн зах зээлд оролцогчдын хамтын ажиллагааг бататгаж, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлтэй бүтээгдэхүүн үйлчилгээ бүхий зах зээлийг бий болгохоор зорьж байна.

Алсын хараа
Бүс нутгийнхаа хөрөнгийн зах зээлийн төв болох
Эрхэм зорилго
Хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгч цахим бирж байх
Үнэт зүйлс
• Сайн засаглал, ил тод байдал
• Нээлттэй уян хатан бодлого
• Хурдан шуурхай
• Найдвартай аюулгүй цахим дэд бүтэц
• Харилцагчийн үйлчилгээ
• Мэргэжлийн ёс зүй
• Мэргэшсэн хүний нөөц
• Нийгмийн хариуцлага
• Тогтвортой хөгжлийн бодлого
• Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг
• Хөрөнгө оруулагчдын санхүүгийн боловсрол
• Олон улсын жишигт нийцсэн бүтээгдхүүн, үйлчилгээ
Уриа үг
Хөгжилд хамтдаа
Давуу тал
• Арилжааны цаг урт
• Бүтээгдэхүүний сонголт
• Шинэлэг платформ
• Маржин арилжаа
• Хөрвөх чадвар
Бизнес загвар
Төлөөлөн удирдах зөвлөл

МҮЦБ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь нийт 9 гишүүнтэй бөгөөд 6 хараат, 3 хараат бус гишүүнээс бүрддэг. ТУЗ нь Засаглал, нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороо, Аудитын хороо, Хөрөнгө оруулалт, Санхүү эрсдэлийн хороо гэсэн 3 хороотой.

Нацагдоржийн Цогт (ТУЗ-ийн дарга)
Гишүүн
Төмөрбаатарын Болд
Гишүүн
Өнөрбаянгийн Ашхүү
Гишүүн
Чулуунбаатарын Хандаа
Гишүүн
Чулууны Ганзориг
Гишүүн
Хулдоржийн Амар-Эрдэнэ
Гишүүн
Батчулууны Анхболд
Хараат бус гишүүн
Цэрэндоржийн Батсүх
Хараат бус гишүүн
Одбаярын Одсайхан
Хараат бус гишүүд
Чинболдын Анун
Нарийн бичгийн дарга
Менежментийн баг
Ж.Золзаяа
Гүйцэтгэх Захирал
Б.Буянхишиг
Дэд Захирал
О.Барсүрэн
Мэдээлэл Технологи Хариуцсан Захирал
Б.Баяржаргал
Зах Зээлийн Үйл ажиллагаа хариуцсан захирал
М.Даваажаргал
Бизнес хөгжил, Захиргаа Хариуцсан Захирал
Компанийн түүх
2008
Мосдак төслийн судалгаа, үндэслэлийг байгуулсан
2010
Мосдак Насдак групп-ийн хамтарсан баг
2012
Хөдөө аж ахуйн биржийг байгуулж, гүйцэтгэх удирдлагын багаар ажилласан
2015
Санхүүгийн зохицуулах хорооноос арилжаа, тооцооны тусгай зөвшөөрөлтэйгээр Монголын үнэт цаасны биржийг байгуулсан
2017
Анхны бүртгэлтэй компани болох Анд Энерги ХК хувцаагаа олон нийтэд санал болгосон
2018
Минж пропертис компани 1 тэрбум төгрөгийн бонд арилжаалсан
2021
Ард ЭКС компанийн хөрөнгө оруулалттайгаар ре-брендинг хийсэн
2008
2010
2012
2015
2017
2018
2021
Хамтын ажиллагаа

Монголын үнэт цаасны бирж нь хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор гадаад дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Зохицуулах байгууллага