Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Бүртгэлийн хорооны гишүүн сонгон шалгаруулах тухай
  2021.06.14

“Монголын Үнэт Цаасны Бирж”-ийн Бүртгэлийн журамд бүртгэлийн үйл ажиллагааны чиглэлээр Биржийн хэрэгжүүлэхээр тусгасан аливаа бүрэн эрх, чиг үүргийг ТУЗ-ийн хяналтан дор Бүртгэлийн хороо өөрийн эрх, хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлэхээр заасан. Бүртгэлийн хорооны гишүүд нь үнэт цаас гаргахаар хүсэлт гаргасан аливаа этгээдийн хүсэлт нь хууль болон Биржийн журамд нийцэж байгаа эсэхийг тогтоох, тухайн үнэт цаасыг Бирж бүртгэх эсэх шийдвэр гаргах үндсэн чиг үүрэгтэй. Иймд та бүртгэлийн хорооны гишүүн болсноор дээрх шийдвэрийг гаргах эрх бүхий ажлын хэсэгт орж ажиллах боломжтой болох юм.

Бүртгэлийн хорооны гишүүнд тавигдах шаардлага

  1. Салбарын болон нийгэмд нэр хүндтэй байх
  2. Бүртгэлийн хорооны гишүүний ажлыг хараат бус, шударгаар эрхлэх чадвартай байх
  3. Мэргэжлийн чиглэлээр аливаа хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй байх

Хэрэв та Биржийн бүртгэлийн хорооны гишүүнээр ажиллах хүсэлтэй бол дараах материалыг 2021 оны 06 сарын 25-ны дотор info@msx.mn хаяг руу илгээх эсвэл Биржийн байр (СБД, 8-р хороо, ЖиБи плаза, 703 тоот)-д авчирч өгнө үү.

  1. Ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг харуулсан товч танилцуулга /CV/
  2. Хорооны гишүүнээр элсэх хүсэлт бүхий өргөдөл
  3. Мэргэжлийн гишүүнчлэлийн мэдээлэл, мэргэжлийн үнэмлэх, диплом болон бусад холбогдох материал

МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ