AND ₮ - ₮ (0%)
INQ ₮ - ₮ (0%)
MOST ₮ - ₮ (NAN%)
MOST-S ₮ - ₮ (NAN%)
Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Бүртгэл
Биржид бүртгүүлэх

Хөгжлийн хурдасгуур

Ирээдүйгээ дахин загварчил


Хөгжих талбарыг бид танд олгоно

AND ENERGY
Бүртгэлтэй
компанийн таницуулга
СЭТГЭГДЭЛ
“ Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК нь нээлттэй компани болох хүсэлтэй, ирээдүйтэй жижиг дунд компаниудыг дэмжсэн бүртгэлийн бодлого баримталж ажилладаг бодит жишээ болсон. ”

Хөдөө орон нутгаас тэр тусмаа гэрэлтүүлгийн салбараас анх удаа нээлттэй хувьцаат компани болсноор компанийн засаглал сайжирч, салбартаа эзлэх байр суурь нэмэгдэж, хэрэглэгчид итгэх итгэл нэмэгдсэний зэрэгцээ бусад жижиг дунд компаниудад нээлттэй компани болсноор бий болох давуу талуудыг үлгэрлэн харуулж яваа гэдэгтээ итгэлтэй байна.

Анд Энерги ХК, Гүйцэтгэх захирал, Цэнд-Аюушийн Гүррагчаа

Биржид бүртгүүлэхийн давуу тал
Олон улсын стандарт
Олон улсын стандартад нийцсэн арилжаа, тооцооны цахим систем
Хялбар процесс
IPO, хялбар ойлгомжтой процесс, уян хатан зохицуулалт
Үйлчилгээ
Мэдээ мэдээлэл, Маркетингийн хөтөлбөр, нийлүүлэгч, сургалт
Бүртгэх үе шат
1
Биржид бүртгүүлэх өргөдөл гаргах, бүртгэлийн баримт бичгийн анхны төсөл ирүүлэх
14 хоног
2
Бүртгэлийн баримт бичгийн эцсийн төсөл ирүүлэх
Ажлын 5 хоног
3
Бирж өргөдлийг хэлэлцэж, шийдвэрлэх
Ажлын 14 хоног
4
СЗХ-оос зөвшөөрөл авах
Ажлын 20 хоног
5
Анхдагч зах зээлд арилжих
Зөвшөөрөл гарснаас хойш 6 сарын дотор
Биржийн үйлчилгээ
Маркетинг хөтөлбөр
Бид UBX-д бүртгүүлсэн компаниудад зориулсан цогц маркетингийн хөтөлбөртэй
Сургалт
Бүртгэлтэй компаниудад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулна
Нийцүүлэгч
Бүртгэлтэй компанийг төлөвшүүлэх нийцүүлэгчтэй хамтран ажиллана
Бүртгэлийн шалгуур
Шалгуур үзүүлэлт  /ангилал/ Үндсэн талбар Хөгжлийн талбар
I ангилал II ангилал
Үйл ажиллагаа явуулсан жил Тухайн чиглэлээр 3-аас доошгүй Тухайн чиглэлээр 3-аас доошгүй Бүртгэлийн гэрээнд заасан хугацаанд II ангиллын шалгуурыг хангах шаардлагатай.
Санхүүгийн тайлан 3-аас доошгүй жил СТОУС /IFRS/ 3-аас доошгүй жил СТОУС /IFRS/
Үнэт цаас гаргагч дараах шалгуурын дор хаяж 2-ийг хангасан байх     Сүүлийн жилийн борлуулалтын орлогын хэмжээ 10.0 тэрбум төгрөгөөс багагүй 500 сая төгрөгөөс багагүй
Сүүлийн жилийн ашгийн хэмжээ 3.0 тэрбум төгрөгөөс багагүй 200 сая төгрөгөөс багагүй
Зах зээлийн үнэлгээ 50.0 тэрбум төгрөгөөс багагүй 3.0 тэрбум төгрөгөөс багагүй
 

Удирдлагын багийн туршлага, түүний болон хяналтын багц эзэмшигчид

Сүүлийн 3 санхүүгийн жилийн хугацаанд удирдлагын багийн дийлэнх нь тогтвортой ажилласан байх

Сүүлийн 1 санхүүгийн жилийн хугацаанд компанийн гол хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөөгүй байх

Сүүлийн 3 санхүүгийн жилийн хугацаанд удирдлагын багийн дийлэнх нь тогтвортой ажилласан байх

Сүүлийн 1 санхүүгийн жилийн хугацаанд компанийн гол хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөөгүй байх

Олон нийтэд эзэмшүүлэх хувь 10-25%
Шалгуур үзүүлэлт Бонд
Үйл ажиллагаа явуулсан жил Тухайн чиглэлээр 3-аас доошгүй
Санхүүгийн тайлан 3-аас доошгүй жил СТОУС /IFRS/

Өөрийн хөрөнгийн хэмжээ 1,000,000,000 (нэг тэрбум) төгрөгөөс багагүй байх

Үнэт цаас гаргагч дараах шалгуурын дор хаяж 2-ийг хангасан байх        Сүүлийн жилийн борлуулалтын орлогын хэмжээ 500 сая төгрөгөөс багагүй
      Сүүлийн жилийн ашгийн хэмжээ 200 сая төгрөгөөс багагүй
      Зах зээлийн үнэлгээ 3.0 тэрбум төгрөгөөс багагүй
Удирдлагын багийн туршлага, түүний болон хяналтын багц эзэмшигчид Сүүлийн 3 санхүүгийн жилийн хугацаанд удирдлагын багийн дийлэнх нь тогтвортой ажилласан байх

Сүүлийн 1 санхүүгийн жилийн хугацаанд компанийн гол хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөөгүй байх

Олон нийтэд эзэмшүүлэх хувь Бүртгүүлэх өрийн хэрэгслийн номинал хэмжээ 500,000,000₮(таван зуун сая) төгрөгөөс дээш байх
Шалгуур үзүүлэлт ХБҮЦ
Холбогдох журам Холбогдох хууль болон Хорооны журамд заасан шаардлага, шалгуурыг хангах
Хамтарч ажиллах ХБҮЦ эзэмшигчдийн эрх ашгийг илэрхийлэх хамгаалах тогтолцоо, бүтэцтэй байх

Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах

Байгуулах гэрээ Холбогдох хууль болон Хорооны журамд заасны дагуу үйлчилгээ үзүүлэх гэрээ, Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ зэрэг бүхий л шаардлагатай гэрээг байгуулан ажиллах
Баталгаа Баталгаа гаргаж буй үнэт цаас нь хувьцаа байх тохиолдолд тухайн хувьцаа аль нэг арилжаа эрхлэх байгууллагад нээлттэй арилжаалагддаг байх
Шалгуур үзүүлэлт ХОС
Холбогдох журам Холбогдох хууль болон Хорооны журамд заасан шаардлага, шалгуурыг хангах
Байгуулах гэрээ Кастодианы болон хөрөнгө итгэмжлэгдэн удирдах гэрээ байгуулсан байх
Хийх тооцоолол Сангийн цэвэр хөрөнгийн үнэ цэнийг тооцоолох хүний нөөцийн болон техникийн чадамжтай байх
Хураамжийн тооцоолуур
1,500,000

Хураамж:
Loading...
Бүртгэлийн хороо

UBX-ийн нэг онцлог нь Бүртгэлийн хороо юм. Бүртгэлийн хороо нь Биржээс хараат бус байх бөгөөд үнэт цаас гаргах хүсэлт ирүүлсэн өргөдлийг шийдвэрлэх бүрт 3 эсвэл 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан, чиг үүргээ хэрэгжүүлдэг.

Бүртгэлийн хороо нь үнэт цаас гаргахаар хүсэлт гаргасан аливаа этгээдийн хүсэлт хууль болон Биржийн журамд нийцэж байгаа эсэхийг тогтоох, тухайн үнэт цаасыг нь Биржид бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, Бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь Биржийн дүрэм, журмыг мөрдөж буй эсэхэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. 

Бүртгэлийн хорооны гишүүдийн нэрийн жагсаалт

  Нэр  Албан тушаал
1 Т.Амарзул "Петроматад" ХХК-ийн Гүйцэтгэх захирал
2 Б.Нандинчимэг "Өмгөөллийн Цогт Энд Нандин" ХХН-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал
3 С.Нямдорж ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Дэд профессор
4 Ж.Үхэртар "Нью Эстимэйтор" аудитын партнер
5 Ч.Нямдорж "Анд менежмент” ХХК-ийн Дэд захирал
6 Б.Оюунгэрэл "Монголын геологи, Уул уурхайн мэргэжлийн институт"-ийн Ерөнхий захирал
7 Ж.Дэлгэрсайхан СЭЗИС, СУ тэнхимийн Дэд профессор
8 П.Болормаа "Атен" ХХК-ийн Дэд захирал
9 Б.Энхтуяа ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн удирдлагын салбарын эрхлэгч, профессор
10 М.Мөнх-Эрдэнэ "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Дотоод аудитор
11 Б.Эрдэнэ-Очир “ОЧУН ҮЦК” ХХК-ийн Дотоод аудитор
12 Г.Оргил “Ард Менежмент ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын сангийн менежер

 

Бүртгэлийн хорооны гишүүнээр ажиллах хүсэлт

Бүртгэлийн хорооны гишүүнд тавигдах шаардлага
1 Ажиллаж буй салбартаа 5-аас доошгүй жил ажилласан байх
2 Ёс зүйн болон ажил хэргийн нэр хүнд нь Бүртгэлийн хорооны гишүүнээр ажиллахад харшлахгүй байх
3 Мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага, ял шийтгэл хүлээж байгаагүй байх
4 Бүртгэлийн хорооны гишүүний ажлыг хараат бус, шударгаар эрхлэх чадвартай байх
5 Биржийн бүртгэлийн үйл ажиллагааны талаарх сургалтад суусан байх

 

Хэрэв та Бүртгэлийн хорооны гишүүнээр ажиллахаар сонирхож байгаа  бол дараах мэдээллүүдийг бөглөн dulguunmurun@ubx.mn хаягаар илгээнэ үү. 

  1. Анкет 
  2. Бүртгэлийн хорооны гишүүнээр ажиллах хүсэлт бүхий өргөдөл
  3. Диплом, мэргэжлийн болон эрхийн үнэмлэхний хуулбар
Бүртгэлийн үйл ажиллагаанд оролцогчид

Үнэт цаас гаргагч нь бирж дээр үнэт цаас гаргахад дараах этгээдүүд бүртгэлийн ажиллагаанд оролцдог. Үнэт цаас гаргагч нь юуны түрүүнд андеррайтертай гэрээ байгуулан биржид өргөдөл гаргана. Эсвэл энэ үе шатанд хүрэхээс өмнө биржтэй уулзалт хийж бүртгэлийн үе шат, давуу тал, хэрхэн үнэт цаасаа бүртгүүлэх талаар мэдээлэл авах бүрэн боломжтой.

Андеррайтертай гэрээ байгуулсны дараагаар Бүртгэлийн баримт бичгийг бэлтгэх бөгөөд үүнд аудитын, үнэлгээний, хуулийн компаниудтай хамтран ажиллаж, баримт бичгийн эцсийн төслийг биржид ирүүлнэ. Бид өргөдлийг хүлээн авч, биржийн шаардлага, шалгуурыг хангаж байгаа тохиолдолд Бүртгэлийн хороонд тухай өргөдлийг шилжүүлж, Бүртгэлийн хороо тухайн үнэт цаасыг бүртгэх эсэх тухай эцсийн шийдвэрийг гаргана. 

Түүнчлэн Үнэт цаас гаргагчийг бүртгэх зөвшөөрөл олгож, үнэт цаасаа анхдагч зах зээлд арилжсанаас хойш 1 жилийн хугацаанд Нийцүүлэгчтэй хамтран ажиллахыг бид шаарддаг бөгөөд ингэснээр хөрөнгө оруулагчдыг хамгаалах, тухайн үнэт цаас гаргагч нь нээлттэй компани болж төлөвшихөд ихээхэн чухал ач холбогдолтой юм.

 

Оролцогчийн нэр Оролцогчийн үүрэг Ажиллах хугацаа
1 Үнэт цаас гаргагч Бүртгэлийн журамд заасан шаардлагыг биржид бүртгэгдэхээс өмнө болон бүртгэлтэй байх бүхий л хугацаанд хангах Бүртгэлийн өмнөх болон бүртгэлийн дараах бүх хугацаанд
2 Андеррайтер Үнэт цаасны танилцуулга боловсруулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх гэх мэт анхдагч зах зээлд санал болгохтой холбоотой бүхий л ажлыг гүйцэтгэх Гэрээгээр заасан үүргээ биелүүлж дуусах хүртэл
Үнэт цаасны танилцуулга бэлтгэхэд хамтран ажиллах мэргэжлийн этгээдүүд
3 Аудитын компани Аудитын хяналт шалгалт хэрэгжүүлж, аудитын дүгнэлтийг холбогдох хууль тогтоомж, аудитын олон улсын стандарт, эрх бүхий байгууллагаас батлан гаргасан журам, заавар арга, аргачлалын дагуу гаргах Гэрээгээр заасан үүргээ биелүүлж дуусах хүртэл
4 Үнэлгээний компани Хөрөнгийн болон бизнесийн үнэлгээг холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас батлан гаргасан журам, заавар арга, аргачлалын дагуу хийж, үнэлгээний дүгнэлт, тайлан гаргах Гэрээгээр заасан үүргээ биелүүлж дуусах хүртэл
5 Хуулийн компани Хууль зүйн магадлан шинжилгээ хийж, хууль зүйн дүгнэлтийг холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас батлан гаргасан журам, заавар аргачлалын дагуу гаргах Гэрээгээр заасан үүргээ биелүүлж дуусах хүртэл
Бусад бүртгэлийн ажиллагаанд оролцогчид
6

UBX-ийн Гүйцэтгэх удирдлага

Биржийн ТУЗ болон Бүртгэлийн хорооноос олгогдсон эрхийн дагуу бүртгэлийн ажиллагааны өдөр тутмын хэрэгжилтэд хяналт тавих Тогтмол
7

UBX-ийн ТУЗ

Бүртгэлийн хороо болон Биржийн Гүйцэтгэх захирал, Бүртгэл хариуцсан албаны үйл ажиллагаа болон шийдвэрт хяналт тавих  Тогтмол
8 Бүртгэл хариуцсан алба Бүртгэлийн ажиллагааны өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бүртгэлийн ажиллагаанд оролцогчдыг мэдээллээр хангах, Биржийн ТУЗ, Биржийн Гүйцэтгэх удирдлага болон Бүртгэлийн хороо бүртгэлийн ажиллагаатай холбоотой шийдвэр гаргахад холбогдох үйл ажиллагааг зохион байгуулах Тогтмол
9 Бүртгэлийн хороо Биржийн бүртгэлийн ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн бүтэц байх бөгөөд Үнэт цаас гаргагчийн үнэт цаасыг бүртгэх эсэх, тэдгээрийн бүртгэлд өөрчлөлт оруулах, үнэт цаасыг Биржийн бүртгэлээс хасах тухай асуудлыг шийдвэрлэх болон Биржийн бүртгэлийн ажиллагаа хараат бус, хууль журамд бүрэн нийцэж явагдаж байгаа эсэхийг хянах  Тогтмол
10 Нийцүүлэгч Үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааг хууль журамд нийцүүлэх, зөвлөмж өгөх, Биржид ирүүлэх мэдээлэлд хяналт тавих, бүртгэлтэй Үнэт цаас гаргагчийг Хорооноос баталсан Компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлж ажиллах, нээлттэй компани болж төлөвшихөд нь туслах Гэрээгээр заасан үүргээ биелүүлж дуусах хүртэл
Нийцүүлэгчид

Нийцүүлэгч нь үнэт цаас гаргагч компанийг төлөвшүүлэх, түүний үйл ажиллагааг хууль, журамд нийцүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Үнэт цаас гаргагч биржид бүртгэгдсэнээс хойш доод тал нь 1 жилийн хугацаанд нийцүүлэгчидтэй гэрээ байгуулан ажиллахыг бид шаарддаг бөгөөд энэ нь тухайн компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, хөрөнгө оруулагчдад компанийн талаар мэдээллийг цаг алдалгүй хүргэх давуу талтай.

 

Нийцүүлэгчийн нэр Утас Цахим шуудан Цахим хуудас
Хуулийн нийцүүлэгч
1 “Андерсон Энд Андерсон” ХХН 70119339 anderson.mongolia@anallp.com anallp.com
2 “Лийманлоу Монгол” ХХН 11-327810 alkhagvaa@lehmanlaw.com lehmanlaw.mn
3 “Мелвилл Эрдэнэдалай” ХХН 70128900 contact@melvilledalai.com melvilledalai.com
4 "Өмгөөллийн Бэз Партнерс” ХХН 99994739 zagdaa@bezpartners.mn
5 “Өмгөөллийн Заяа Энд Золоо Төв” ХХН 70000809 zayalawzoloo@gmail.com zzlawfirm.mn
6 “Өмгөөллийн ИЭлСи” ХХН 77118193, 77118194 Info@elclawoffice.mn elclawoffice.mn
7 “Өмгөөллийн Монгол Өмгөөлөгч” ХХН 77119206 info@advocate.mn advocate.mn
8 “Өмгөөллийн зөвлөх Партнерс” ХХН 99115492 enkhtur2005@yahoo.com
9 “Өмгөөллийн Сноу Хилл Консалтанси” ХХН 77003010, 80044850 info@snowhill.mn snowhill.mn
10 Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН 77471122 info@khanlex.mn khanlex.mn
11 “Өмгөөллийн Эм Ди Эс Энд Хаанлекс” ХХН 11330048, 11330049 info@mdsa.mn mdsa.mn
12 “Өмгөөллийн Эм Жэй Эл Атторнейс” ХХН 70129665 info@mjlattorneys.mn mjlattorneys.mn
Санхүүгийн нийцүүлэгч / Аудит
1 “Аккаунт Траст Аудит” ХХК 99130778 nrntstsg@yahoo.com
2 “Акпар Аудит” ХХК 91919758 akpar.audit@gmail.com
3 “БДО Аудит” ХХК 77404040, 80088786 info@bdo.mn bdo.mn
4 “Голден Пэйж Аудит” ХХК 70117179, 99170900 info@goldenpageaudit.mn goldenpageaudit.mn
5 “Гроут Финанс Аудит” ХХК 99094391, 99194341 info@growthfinance.mn growthfinance.mn
6 “Дөлгөөнхайрхан Уул Аудит” ХХК 99055711, 99178026 erdene.263038@gmail.com
7 “Мэдээлэл Аудит” ХХК 70159511, 99049511 medeelelaudit@gmail.com
8 “Нью Капитал Тэнцэл Аудит” ХХК 70582688, 99992596 ts_bayarbold@yahoo.com
9 “Өлзийт Экаунт Аудит” ХХК 70130460, 99109702 auditulziit@gmail.com
10 “Си Эс Ай Аудит” ХХК 70001981, 99096584 csi_sevjee@yahoo.com
11 “Сүлд Аудит” ХХК 70118016, 99114056 info@suld-audit.mn suld-audit.mn
12 “Тэд Аудит” ХХК 99190483 tedaudit96@gmail.com
13 “Улиастай Ван Аудит” ХХК 70157405, 99097405 uliastaivanaudit@ubaudit.mn ubaudit.mn
14 “Фискал Аудит” ХХК 70106099, 99991914 audit@fiscal.mn fiscal.mn
15 “Хүлэгтхүннү Аудит” ХХК 701405058 99100064 gurragchaa@hulegthunnu.mn
16 “Шинэ Их Тэрбум Аудит” ХХК 70114144, 99199075 ikhterbum@gmail.com
17 “Эс Эм Аудит” ХХК 99996778 shagjsuvd@gmail.com

Нийцүүлэгчээр ажиллах хүсэлт

Нийцүүлэгчид тавигдах шаардлага

  1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.15 эсвэл 24.1.17-д заасны дагуу Хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд байх
  2. Үндсэн үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульч болон аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аудитортой байх

Нийцүүлэгчээр ажиллах хүсэлтэй бол доорх мэдээллүүдийг бөглөж dulguunmurun@ubx.mn хаягаар илгээнэ үү.

  1. Хуулийн этгээдийн товч танилцуулга
  2. Нийцүүлэгчийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлт бүхий өргөдөл
  3. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрлийн хуулбар, бусад холбогдох материал
Холбоо барих

UBX-ийн Бүртгэл хариуцсан алба
Утас:   +976-7000-0501, +976-7000-0502
Цахим шуудан: dulguunmurun@ubx.mn