№ |
Гишүүн компанийн нэр |
Брокер |
Дилер |
Андеррайтер |
Зах зээл үүсгэгч |
Утас |
Хаяг |
1 |
Ди Эйч Капитал ҮЦК |
● |
● |
|
|
9090 4648 |
Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Нийслэл худалдааны төв, 9 давхар, 907 тоот |
2 |
Монсек ҮЦК |
● |
● |
|
|
7015 3090 |
Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Самбуугийн гудамж, орон зай 701 тоот |
3 |
Батс ҮЦК |
● |
● |
|
|
326042,
9911 1134 |
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп 8, Монгол 3000 байр |
4 |
Гаүли ҮЦК |
|
|
|
|
7015 3300 |
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, Сонор плаза 602 тоот |
5 |
Зэргэд ҮЦК |
● |
|
|
|
367609,
9929 7779 |
Баянгол дүүрэг, 4-р хороо, 5-р байр 24 тоот |
6 |
Бумбат Алтай ҮЦК |
● |
● |
● |
|
7011 2166 |
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Хот Айл ХХК-ийн 16/4 байр, 2 давхар |
7 |
Булган брокер ҮЦК |
● |
● |
|
|
324449 |
Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 9/33 |
8 |
Голомт капитал ҮЦК |
● |
|
● |
|
7012 1530 |
Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-24, “Парк Плэйс” оффисийн барилга, 4 давхар, 403, 404 тоот |
9 |
Өндөрхаан Инвест ҮЦК |
●
|
|
|
|
9908 1660 |
Чингэлтэй дүүрэг, Их тойруу 15-р гудамж "АЭРОГЕОДЕЗИ" ХХК-ийн 3 давхар 301 тоот |
10 |
Монгол Хувьцаа ҮЦК |
● |
|
|
|
453941,
9919 0794 |
Баянзүрх дүүрэг, 14 хороо, Намянжу гудамж 47/1 байр |
11 |
Инвескор Капитал ҮЦК |
● |
● |
● |
● |
7755 0077 |
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 хороолол /14230/, Парисын гудамж 42, Ай Си Тауэр барилга, 15-давхар |
12 |
Лайфтайм Инвестмент ҮЦК |
● |
● |
|
|
9999 6457 |
Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, "Рояал" бизнес центр, 4 давхар |
13 |
ТиДиБи Секьюритис ҮЦК |
● |
|
● |
● |
7010 0261 |
Сүхбаатар дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 19, 14210, Худалдаа хөгжлийн банк |
14 |
Хүннү Эмпайр ҮЦК |
● |
|
|
|
7777 8881 |
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж, 16/4, Хот айл оффис, 34 тоот |
15 |
Ард Секюритиз ҮЦК |
● |
● |
● |
● |
7707 8181,
7707 8282 |
Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард холдингс-ийн байр, 2 давхар |
16 |
Апекс Капитал ҮЦК |
● |
● |
● |
|
7510 7500 |
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж-4, Нью хоризонс оффис, 901 тоот |
17 |
Нэйшнл Секюритис ҮЦК |
● |
● |
● |
|
7709 7070 |
Сүхбаатар дүүрэг, Ж.Батмөнхийн гудамж Velox Center, 5-р давхар, 503 тоот |
18 |
Аргай бэст ҮЦК |
● |
● |
|
|
9919 5753 |
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 2-р 40 мянгат 1-р байр 33 тоот |
19 |
Таван Богд ҮЦК |
● |
|
|
|
9908 9224 |
Чингэлтэй дүүрэг, 5-хороо, Сүхбаатарын гудамж, 8/5-р байр Пийс бюлдинг "Peace building" 2 давхарт 201 тоот |
20
|
Таван Богд Капитал ҮЦК |
● |
● |
● |
● |
7272 7282 |
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-16, Галлериа Улаанбаатар |
21 |
Стандарт Инвестмент ҮЦК |
● |
● |
● |
|
7011 4433 |
Баянгол дүүрэг, 3-р хороо, Туул голын гудамж, АвтоХаб төв, 1-2 давхар |
22 |
Новел Инвестмент ҮЦК |
● |
● |
● |
|
7012 1616 |
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Шангри-Ла оффис 2301 тоот |
23 |
БиДиСек ҮЦК |
● |
● |
● |
|
7555 1919 |
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-27/1 |
24 |
Алтан хоромсог ҮЦК |
● |
● |
|
|
7533 7788 |
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 5-р хороолол Сөүлийн гудамж 7-р байр, 7 давхар, 701 тоот |
25 |
Стоклаб ҮЦК |
● |
● |
|
|
7777 5155 |
Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 1-р хороо, “Жи Жи” тауэр, 10 давхар |
26 |
Мандал Капитал Маркетс ҮЦК |
● |
● |
● |
|
7575 3399 |
Сүхбаатар дүүрэг,1-р хороо, Жамъян гүний гудамж Меру тауэр, 602 тоот |
Арилжааны гишүүний шалгуур
УБҮЦБ нь холбогдох журмаар тогтоосон шаардлага, өргөдөлд хавсаргасан баримт бичгийн бүрдлийг үндэслэн хүсэлт гаргасан этгээдийг Биржийн Арилжааны гишүүнээр элсүүлэх эсэх шийдвэр гаргана. УБҮЦБ-д гишүүн компаниар элсэх хүсэлтэй этгээд нь дор дурдсан шаардлага болон УБҮЦБ-ээс тухай бүр тогтоосон нэмэлт шаардлагыг хангасан байна.
Ерөнхий шалгуур
- Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, улсын бүртгэл, татвар, нийгмийн даатгалын болон бусад эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн хуулийн этгээд байх
- ҮЦЗЗТХ болон Хорооны холбогдох журамд заасны дагуу ҮЦЗЗТХ-ийн 24.1.1, 24.1.2 эсхүл 24.1.5-д заасан тусгай зөвшөөрлийн дор хаяж аль 1 (нэг)-ийг эзэмшиж байх
- Арилжааны гишүүнээр элсэх өргөдөл гаргахаас өмнөх 1 (нэг) жилийн хугацаанд татан буулгах, дампууруулах тухай шийдвэр эрх бүхий байгууллагаас хүлээн аваагүй байх
- Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироох аливаа хэрэг, маргаанд холбогдоогүй байх
- Тооцооны үйлчилгээ үзүүлэх ерөнхий гишүүнийг сонгон гэрээ байгуулах
Санхүүгийн шалгуур
- Хорооны холбогдох журамд заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн болон бусад санхүүгийн шалгуурыг хангаж байх
- Цэвэр хөрөнгийн дүн брокер, дилерийн эрхтэй гишүүдийн хувьд 300 сая төгрөгөөс доошгүй байх
- Биржээс шаардсан барьцаа, дэнчин болон эрсдэлийн сангийн хөрөнгийг байршуулах чадамжтай байх
Үйл ажиллагааны шалгуур
- Биржийн мэдээллийн технологи хариуцсан нэгжээс гаргасан шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглах
- Бирж болон Биржид сүлжээний үйлчилгээ үзүүлэгч байгууллага хоорондын гэрээнд заасан техникийн нөхцөлийг бүрдүүлж, Биржийн арилжаа, тооцооны системд сүлжээгээр холбогдох
- Гүйцэтгэх захирал болон биржийн арилжаанд оролцох, зуучлах ажилтнууд нь Монгол улсын иргэншилтэй, байнга оршин суудаг байх
- Гүйцэтгэх удирдлага болон биржийн арилжаанд оролцох, зуучлах ажилтнууд нь үнэт цаасны зах зээл, түүнтэй ижил төрлийн салбарт ажиллаж байсан туршлагатай, сүүлийн 3 (гурван) жилийн хугацаанд үнэт цаасны зах зээлд холбогдолтой гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх
- Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх бүхий 5 (тав)-аас доошгүй ажилтантай байх
- Брокер, дилерийн үйлчилгээ эрхлэх үндсэн үйл ажиллагааны журам боловсруулж, мөрдөж байх
- Эрсдэлийн удирдлагын журам боловсруулж, мөрдөж байх
- Хорооны холбогдох журамд заасан үйл ажиллагаа явуулахад шаардлагатай журам болон бусад баримт бичгийг баталсан байх
- Биржээс тухай бүр шаардсан бусад баримт бичгийг боловсруулж мөрдөх
Арилжааны гишүүнээр элсэх үе шат
Бирж гишүүн компаниар элсэх хүсэлтэй этгээдийг үндсэн хоёр үе шаттайгаар бүртгэнэ. Үүнд:
- “Арилжааны гишүүнчлэлийн журам”-ын холбогдох шаардлагыг хангаж буй этгээд Биржид гишүүнээр элсэх хүсэлт илгээх ба Бирж холбогдох материалыг хянан гишүүнээр элсэх хүсэлтэд гаргагчид хэрэглэгчийн нэр, нууц үгийг илгээснээр тухайн этгээд Биржид өргөдөл гаргах эрхтэй болно.
- Хүсэлт гаргасан этгээд хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглан өргөдөл гаргах ба холбогдох журамд заасан баримт бичгийг /Арилжааны гишүүнчлэлийн процесс/ өргөдөлд хавсаргана
Биржид гишүүнээр элсэх өргөдөл гаргах, өргөдлийг шийдвэрлэх үйл явц:
ТУЗ хүсэлт гаргагчийг гишүүн компаниар бүртгэхээс татгалзсан тохиолдолд тухайн этгээд 6 сарын дараа дахин хүсэлт гаргаж болно.
Тооцооны гишүүн нь Клирингийн төвийн гишүүнчлэлтэй хуулийн этгээд байх бөгөөд үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа хэвийн явагдах, төлбөрийн эрсдэлийн бууруулах үүрэгтэй зах зээл дэх мэргэжлийн оролцогч байна. Тооцооны гишүүн нь бусдын төлбөр тооцоог гүйцэтгэх эрхтэй ерөнхий гишүүн, зөвхөн өөрийн төлбөр тооцоог гүйцэтгэх эрхтэй шууд гишүүн гэсэн 2 хэлбэртэй байдаг.
Одоогоор дараах гишүүд бидэнтэй гишүүнчлэлийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
Тооцооны ерөнхий гишүүн |
Ард Кредит ББСБ ХК,
Харз трейд ББСБ ХХК
Нэрэн клиринг ХХК |
Тооцооны шууд гишүүн |
Ард Секюритиз ҮЦК ХХК
Бумбат Алтай ҮЦК ХХК
Нэйшнл Секюритис ҮЦК ХХК
Таван Богд Капитал ҮЦК ХХК
Апекс Капитал ҮЦК" ХХК
Би Ди Сек ҮЦК ХК
Хүннү Эмпайр ҮЦК ХХК
Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК
Новел Инвестмент ҮЦК ХХК,
Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК
Голомт Капитал ҮЦК ХХК
Стандарт Инвестмент ҮЦК ХХК |
Клирингийн гишүүнээр элсэх шалгуур үзүүлэлт
№ |
Үнэт цаасны Биржийн Клирингийн ерөнхий гишүүнээр элсэх хүсэлт гаргагч нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна |
1 |
Хуулийн дагуу бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын хуулийн этгээд байх |
2 |
Санхүүгийн Зохицуулах Хорооны холбогдох журамд заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн болон мөнгөн шалгуур хангасан байх |
3 |
Үнэт цаасны тооцооны үйл ажиллагаа гүйцэтгэх санхүүгийн, хүний нөөцийн болон техникийн чадамжтай байх |
4 |
Эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх чадамжтай байх |
5 |
Төв клирингтэй гэрээ байгуулсан төлбөр гүйцэтгэгч банкинд харилцах данс нээлгэсэн байх |
6 |
Эрсдэлийн сангийн журам болон бусад холбогдох баримт бичигт заасны дагуу байршуулах барьцаа хөрөнгө, дэнчин зэргийг заасан хугацаанд байршуулах чадамжтай байх |
Клирингийн гишүүнчлэлийн баримт бичиг
Баримт бичгийн нэр |
Баримт бичгийн дугаар |
Нэмэлт тайлбар |
Мэдээлэл дамжуулах суваг |
Цахим хэлбэр |
Хэвлэмэл хэлбэр |
Тооцооны гишүүнээр элсэх тухай хүсэлт |
Хавсралт 4 |
|
Тийм |
|
Төв клирингийн гишүүнчлэлийн гэрээ |
Хавсралт 1 |
Үлгэрчилсэн загвар |
|
Тийм |
Клирингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ |
Хавсралт 2 |
Үлгэрчилсэн гэрээ |
|
Тийм |
Төлбөр гүйцэтгэгчийн гэрээ |
Хавсралт 5 |
|
|
Тийм |
Клирингийн гишүүнээр элсэх хүсэлт
UBX-ийн клирингийн гишүүн байгууллага болохыг хүсвэл та энд дарж гишүүн болох хүсэлтийн маягт хуудас руу шилжинэ үү.
Мөн бидэнтэй 7000-0502 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээ авна уу.