Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн ажлыг гүйцэтгэнэ
  2019.11.15

Анд-Энерги ХК нь "Эрдэнэт хотын төвийн гудамж, талбайд гэрлэн чимэглэл, гэрэлтүүлэг хийх тендерийн багц - 2"-ын сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, ажил гүйцэтгэх 344 сая төгрөгийн гэрээ байгууллаа. Энэхүү гэрээний хүрээнд дараах газрын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

  1. Нутгийн удирдлагын ордон
  2. Захиргааны II, III, IV байр
  3. Нэг цонхны үйлчилгээний барилга
  4. Прокурорын газар
  5. Гэрлэх ёслолын ордон
  6. Мэдээлэл, холбооны газар
  7. Цагдаагийн газар
  8. Авто тээврийн үндэсний төв
  9. Онцгой байдлын газар
  10. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төв
  11. Хүүхэд, залуучуудын театр
  12. Гаалийн газар
  13. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
  14. Татварын хэлтэс