“Монголын Үнэт Цаасны Бирж” ХК 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр биржийн бус зах зээлд арилжигдах “МАБУ БОНД”-ын тооцоог гүйцэтгэх, төлбөрийн үүргийг тодорхойлохоор “Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ”-г “Ковэнт ТМ” ХХК-тай байгууллаа. Ингэснээр “МАБУ БОНД” нь зохицуулалттай зах зээл дээр хаалттай хүрээнд биржийн бус зах зээлээр арилжаалагдаж, төлбөр тооцоогоо мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх хамгийн анхны бонд болж байгаа юм.
Зохицуулалттай зах зээлд буюу “Монголын Үнэт Цаасны Бирж” ХК тооцооны үйл ажиллагааг хэрэгжүүлснээр мэргэжлийн хөрөнгө оруулагчдын дунд арилжаа хийгдэх, бондын эргэн төлөлт, хүүгийн урамшуулал зэргийг нэгдсэн зохион байгуулалтаар гүйцэтгэх, хөрөнгө оруулагч болон компанийн хоорондын бондын арилжаа клирингийн байгууллагад давхар бүртгэгдэн баталгаажих, тухайн бондыг кастодиан банкаар хадгалуулан, хөрөнгө оруулагчийн нэр дээр эзэмшүүлэх зэрэг маш олон давуу талтай юм.
“МАБУ БОНД”-ын биржийн бус зах зээл дэх хэлцэл өнөөдрөөс эхлэн хийгдэж, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Бирж түүнийг бүртгэн, тооцооны үйл ажиллагааг гүйцэтгэх юм.
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.