2017 оны 10 сарын 24-ны өдөр Шангри-Ла зочид буудлын Нью Йорк танхимд Монголын бизнесийн зөвлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар “Монголын үнэт цаасны бирж” ХХК-ийн үйл ажиллагааг танилцуулж, “Биржийн эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт танилцуулгыг хийсний зэрэгцээ оролцогчдын сонирхсон асуултад хариулан, олон нийтээс анх удаа хөрөнгө оруулалт татаж буй “Анд Энерги” ХК-ийн талаар болон үнэт цаасны зах зээлийн талаар хэлэлцүүлэг хийлээ.
Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц болон холбогдох мэргэжилтэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ийн ахлах мэргэжилтэн Н.Долгормаа, Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхсоёл, "Ковер Монгол" компанийг төлөөлж гүйцэтгэх захирал н.Мөнхдөл болон Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан, мэргэжилтэн н.Саруул болон холбогдох мэргэжилтэн нар оролцлоо.
![]() |
![]() |
МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.