Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Монголын үнэт цаасны бирж болон Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
  2017.10.20

2017 оны 10 дугаар сарын 18-нд Монголын үнэт цаасны бирж болон Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Энэхүү санамж бичгийн гол зорилго нь ашигт малтмалын нөөц тайлагналын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний стандартыг нэвтрүүлж, хөрөнгийн зах зээлийн ил тод байдлыг хангахад орших бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын нөөц тайлагнах журам (MRC Code)-ыг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн уул уурхайн компаниудын үнэт цаасыг Биржид бүртгэн арилжих, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллага, хөрөнгө оруулагчдад Монголын нөөц тайлагнах Журам буюу MRC Code-ийн талаарх сургалт, семинар зохион байгуулах, олон нийтэд мэдээлэл хүргэх зэрэг хамтын ажиллагааны чиглэлүүд санамж бичигт тусгагдсан байна.

 

МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ