Ханшийн мэдээ
Цагийн хуваарь
Биржид бүртгүүлэх
Мэдээ мэдээлэл
Холбоо барих
Мэдээ
Монголын үнэт цаасны бирж "NASDAQ" групптэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
  2016.05.03

Монголын үнэт цаасны бирж “NASDAQ” групптэй хамтран ажиллах санамж бичиг Хонгконг улсад байгууллаа. Энэхүү санамж бичгийн дагуу Монголын үнэт цаасны бирж “NASDAQ” групптэй урт хугацаанд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх юм байна. Монголын үнэт цаасны бирж нь “NASDAQ” группийн системийг суурилуулах, систем суурилуулахтай холбоотой сургалт, бусад үйлчилгээг үзүүлэх болон мэдлэг, туршлагаа харилцан солилцох гэсэн үндсэн гурван чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Тус биржийн мэдээлснээр 2017 оны эхний хагаст багтаан “NASDAQ” группийн “X-STREAM” системийг суурилуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Харин “NASDAQ”-ийн системийг орж ирэх хүртэл түр хугацаанд ашиглах арилжаа, клирингийн программаа захиалж, туршилтын арилжаагаа одоогоор эхлүүлээд байна. 2015 онд арилжаа, тооцооны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авсан Монголын Үнэт цаасны биржид өнөөдрийн байдлаар үнэт цаасны 11 компани гишүүнээр элсээд байгаа аж. Мөн анхны компани хувьцаа гаргах хүсэлтээ хүргүүлээд байгаа бол гурван компани энэ асуудлаар судалгаа хийж байгаа талаар мэдээллээ. Шалгуурын хувьд сүүлийн гурван жилд менежментийн багт томоохон өөрчлөлт ороогүй, сүүлийн нэг жилд томоохон хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөөгүй, өнгөрсөн жилийн ашиг нь 20 сая төгрөгөөс, түүний өмнөх хоёр жилийн ашгийн нийлбэр нь 20 сая төгрөгөөс багагүй байх ёстой юм байна.

 


ЭХ СУРВАЛЖ: www.bloombergtv.mn