Монголын Үнэт цаасны биржид хувьцаа гаргах анхны компани хүсэлтээ өгсөн байна. Шалгуурын хувьд сүүлийн гурван жилд менежментийн багт томоохон өөрчлөлт ороогүй, сүүлийн нэг жилд томоохон хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөөгүй, өнгөрсөн жилийн ашиг нь 20 сая төгрөгөөс, түүний өмнөх хоёр жилийн ашгийн нийлбэр 20 сая төгрөгөөс багагүй байх шалгуур тавьж байгаа юм байна. Үүнээс гадна Монголын Үнэт цаасны биржид хувьцаа гаргах аливаа компанид хувьцаа төвлөрөхөөс сэргийлж, компанийн 25-аас доошгүй хувийг олон нийтэд гаргах шаардлага тавьж байгаа ажээ. Одоогоор нийт арван нэгэн Үнэт цаасны компани тус биржид гишүүнээр элсээд байгаа юм байна. Хамгийн сүүлийн байдлаар тус бирж нь арилжаа, клирингийн программаа захиалж, туршилтаа эхлүүлээд байгаа бол энэ системийг АНУ-ын “Насдак"-ийн систем орж иртэл түр хугацаанд ашиглах талаар тус биржийн Гүйцэтгэх захирал С.Даваасамбуу мэдээллээ.
2017 оны эхний хагаст багтаан суурилуулах X-STREAM арилжааны системийг "Насдак" группээс авахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа юм байна. Үүнээс гадна 2015 онд арилжаа, тооцооны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авсан Монголын Үнэт цаасны бирж 2016 оны гуравдугаар сард Үнэт цаасны бүртгэлийн хороог байгуулж, гишүүдээ томилсон байна. Бүртгэлийн хороо нь мэргэжлийн болон бизнесийн өндөр ур чадвар, нэр хүндтэй хараат бус гишүүдээс бүрдэж, үнэт цаас гаргах хүсэлтэй компанийг бүртгэх эсэх шийдвэр гаргадаг олон улсын Хөрөнгийн биржүүдэд заавал байх ёстой субъект ажээ.
ЭХ СУРВАЛЖ: www.bloombergtv.mn
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж Хаалттай хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар /давтан зар/
Жендэрийн эрх тэгш байдлын төлөө цан цохих арга хэмжээ боллоо
Монголын Үнэт Цаасны Бирж ХК- UBX арилжаа, тооцооны платформоо танилцуулж, нээлтээ хийлээ.
UBX платформын нээлт
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын мэдээлэл
Анд-Энерги ХК компанийн засаглалын тайлангаа ирүүллээ.